Ж.Батбаясгалан: Нийслэл хот хөгжлийн шинэ загвар, улс орны хөгжилд хүлээх үүргээ шинээр тодорхойлж чадлаа


Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2020-2024 оны бүрэлдэхүүн бүрэн эрхээ амжилттай хэрэгжүүлж,  өчигдөр /2024.09.24/ хаалтын хүндэтгэлийн хуралдаанаа зохион байгууллаа. Хуралдаанд  Хурлын төлөөлөгчид, энэхүү  бүрэлдэхүүнд ажиллаж байгаад УИХ-ын гишүүнээр сонгогдсон  төлөөлөгчид,  Засгийн газрын төлөөлөл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар  хотын захирагч  бүхий хүндэт зочид оролцов. Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан  Нийслэлийн ИТХ-ын  дөрвөн  жилийн үйл  ажиллагааг дүгнэж хэлэхдээ энэ удаагийн хотын хурал, 76 гишүүнтэй сүүлчийн парламент, Засгийн газар, засаг дарга нарын хамтдаа бичсэн нэн шинэ түүх бол Улаанбаатар хотын эрх зүйн эрүүл шинэ орчныг бүтээсэн үйл явдал гэдгийг онцлов.

Тэрбээр “...Улаанбаатар хотын эрх зүйн эрүүл шинэ орчин бүрдсэнээр хотын иргэд өнгөтэй өөдтэй өмч хөрөнгө, алдагдсан газруудаа эргүүлэн олж авлаа.

Туул, Сэлбэ  голын эхээ, Хүүхдийн паркаа, Төв цэнгэлдэх хүрээлэнгээ Нийслэл хот, Нийслэлийн иргэддээ буцаан авлаа. Эргүүлэн олж авсан орон зайн дээр ногоон орчин, явган зам, тоглоомын талбай, авто зам, дэд бүтцийн бүтээн байгуулалт өрнөх болно.

Газар өмчлөх, ашиглах эрх зүйн орчныг эрүүл зөв болгох багц дүрэм журмыг хэлэлцэн баталсан. Хараа хяналтгүй, эмх замбараагүй, дур дураараа газар олгож ирсэн журамгүй байдлыг журамлав. Газар олгох үйл явцад иргэний шууд хараа хяналт тогтлоо. Бид мөн нийслэлийн хэмжээнд мөрдөх 15 бүлгийн 52 стандартыг баталлаа.Нийслэлд 74 чиглэлийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний зөвшөөрлийг ийш тийш явахгүйгээр гар утаснаасаа  ганц хоёр товшиж хүсэлтээ илгээгээд, шууд ажлаа эхлэх боломж хэв ердийн хэм хэмжээ боллоо. Зөрчигдсөн стандартуудыг сэргээж, тусгай зөвшөөрөл нэртэй ч тусгай хориг болдог шат дамжлагыг эрс цөөлж, цаас биш цахим хэлбэрт шилжүүлж, авлигын хөрс, хорт тэжээл болсон хүнд суртлын зохиомол саадуудыг буулгалаа. Энэ бүхэн бол хотын иргэн өөрийнхөө хөлс хүчээр амьдрал ахуйгаа өөд татах хүсэл мөрөөдлийг дэмжсэн хөшүүрэг юм.

Аливаа шийдвэрийг албан тасалгааны цонхоор харсан өрөөсгөл төсөөлөл, үзэгний үзүүрээр биш ард иргэдээсээ асуудаг, санаа бодолд нь үндэслэн ургах шинэ соёл, шинэ цагийг эх суурийг цутгалаа. Нийслэл хот дотооддоо болон  гадаад зах зээлд түүхэнд анх удаа үнэт цаас арилжин хөрөнгө мөнгө босгож, хөгжлийн төслүүд хөдөллөө. Жилд 300 МВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний ээлж ашиглалтанд ороход бэлэн болсон нь Та бидний хамтран хийсэн эрхзүйн шинэчлэлийн бодит үр дүн юм. Туурга  тусгаар улсын нийслэл хот өвлийн хүйтэнд “харь хүнээс гал гуйдаг” хараат байдал, хөлдөх вий гэдэг айдас хүйдэс ард хоцорлоо.Нийслэл хот нэг биш олон төвтэй хот шиг хот болон хөгжих  нь холын мөрөөдөл биш бодит ажил болон өрнөж эхэллээ. Хотынхоо хаана амьдран сууж байна, тэнд нь хүний хэрэгцээ цөм бүрэн байх 20 минутын хот бүтээн байгуулалт хотын бие даан гаргасан үнэт цаасны үр шимээр амилж байна. Эрчим хүч,  дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, автозамын байгууламж, орон сууцжуулах том төслүүдийн хөрөнгө мөнгөө босгон базаасан хөгжлийн галт тэрэг  хөдөллөө хэмээн  тодотгосон юм. Мөн нийслэл хот хөгжлийн шинэ загвар, улс орны хөгжилд хүлээх үүргээ шинээр тодорхойлохдоо Монгол Улсын Их хурал, Засгийн газартайгаа нягт хамтран ажилласнаар өнгөрсөн 30 жил Улаанбаатарт улсын төсвөөс зарцуулснаас хоёр их дахин их хөрөнгө оруулалтыг ирэх дөрвөн жилд хийх гэж байна. Алсын хараа-2050 урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан Хот хөдөөгийн сэргэлт, Шинэ Улаанбаатар зорилтын хүрээнд метро, дагуул хотууд, дэд төвүүд, “Шинэ Зуунмод” хотын бүтээн байгуулалтууд өрнөх болно хэмээн хэлсэн юм. 

Эх сурвалж: НИТХ-ын ХМТ



0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 14 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 15 цагийн өмнө
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа 17 цагийн өмнө
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай 17 цагийн өмнө
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй 18 цагийн өмнө
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав 18 цагийн өмнө
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ 19 цагийн өмнө
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа 19 цагийн өмнө
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна 21 цагийн өмнө
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ Өчигдөр
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ Өчигдөр
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ Өчигдөр
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой Өчигдөр
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ Өчигдөр
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно Өчигдөр
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана Өчигдөр
Халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр