Дархан-Уул аймгийн Засаг даргын шийдвэрээр элсэлтийн шалгалт өгөх хүүхэдтэй эцэг, эхчүүд цалинтай чөлөө эдлэхээр болжээ. Тодруулбал, хүүхэд нь элсэлтийн шалгалттай тухайн өдөр эцэг эхэд цалинтай чөлөө олгохыг бүх шатны төрийн байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгосон байна.
Мөн элсэлтийн шалгалтын өдөр
- Шалгалт зохион байгуулах орчин, нөхцөлд саад учруулж болзошгүй аливаа бүтээн байгуулалт, засвар, үйлчилгээний ажлыг түр зогсоож, тайван, аюулгүй орчныг бүрдүүлэх,
- Цагдаагийн байгууллагаас зам, тээврийн хөдөлгөөний зохицуулалтыг зохих түвшинд хэрэгжүүлэх аж.
Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт зургаадугаар сарын 25-ны өдөр буюу пүрэв гаригт эхэлнэ. Бүртгүүлсэн нийт шалгуулагчдын 87 хувь энэ оны төгсөгчид бол 13 хувь нь өмнөх оны төгсөгчид бүртгүүлсэн байна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна