Евроазийн холбооны хэлэлцээртэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр, "Евроазийн эдийн засгийн чөлөөт холбооны хэлэлцээрийг түр хойшлуулах шийдвэрийг гаргалаа. Гэхдээ тэр гэрээг олж үзэх хэрэгтэй. Яг ямар гэрээн дээр гарын үсэг зурах гэж байсан бэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Нэг жишээ авахад, ЗГ-аас импортын гурил дээр татварыг тэглэлээ гээд гурилын үнэ унаагүй улам л өссөн. Ганцхан гурил дээр жишээ авахад ийм байна. Тиймээс хэлэлцээрийг хойшлууллаа гээд санаа амарч болохгүй. Энэ хэлэлцээр нээлттэй байх ёстой, үүн дээр нууцын зэрэг байх үндэс байхгүй" гэсэн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна