Б.Чагнаадорж: Гангийн үйлдвэрийн мега төслийг хэрэгжүүлэх чухал алхмыг хийлээ

Ж.Булганаа
2024/12/31

Монгол Улсын иргэддээ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын нийт ажилтан албан хаагчиддаа шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлье.

          Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хамт олон 2024 оноо ажил үйлсийн өрнүүн амжилтаар үдэж,           ирж буй  2025 оноо  зорилго зорилт, их бүтээн байгуулалтын төлөвлөгөөтэй угтаж байна.

          Манай хамт олон өнгөрөгч онд ган бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр 34,9 мянган тонн цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэснээс 25,9 мянган тонныг борлуулан 85,1 тэрбум  төгрөгийн орлогыг төвлөрүүлжээ. Харин уул уурхайн үйлдвэрлэлээр 2,1 сая тонн төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэснээс экспортод 1,1 сая тонныг нийлүүлэн 207,1 тэрбум төгрөгийн орлоготой ажиллаж, нийтдээ 292,2  тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэн ажиллалаа.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь 2024 онд улсын төсөвт 54,7 тэрбум төгрөг, үүнээс Дархан-Уул аймгийн төсөвт 31,5 тэрбум төгрөг, Үндэсний баялгийн санд 13,6 тэрбум төгрөгийг тус тус төвлөрүүлж Эрдэнэс Монгол нэгдлээс батлан хэрэгжүүлсэн зорилтот түвшний биелэлтээ бүрэн ханган ажиллалаа.

Компанийн удирдлага, менежментийн баг биржийн борлуулалтаа идэвхжүүлж, тээврийн эргэлтээ нэмэгдүүлснээр оны хоёрдугаар хагаст  экспортын тээврийн хүчин чадлыг  3 дахин нэмэгдүүлсэн төдийгүй  үр дүнд нь цэвэр ашгаа 9,4 тэрбумаар өсгөж чадлаа. Энэ нь Гангийн үйлдвэр барих төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд  чухал алхам болж байна. 

Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн нэг болох “Дархан ҮТП” төслийн бэлтгэл ажлын хүрээнд сратегийн орд болох Төмөртэйн уурхайн  нөөцөө нэмэгдүүлж, Ган үйлдвэрлэлийн цогцолбор төсөл болон одоогийн гангийн үйлдвэрлэлийг түүхий эдээр хангах, нөөцөд байгаа ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахыг зорьж ажиллалаа.

Айлчлан ирж буй 2025 онд Та, бидний зорьсон ажил, түүхэн бүтээн байгуулалтын их  үйлс амжилт бүтээлээр дүүрэн байж, Монгол Улсад Ган үйлдвэрлэлийн салбар шат ахин хөгжихийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

                                                  “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”  ХХК-ИЙН

                                                       ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.ЧАГНААДОРЖ

 


0
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 3 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 4 цагийн өмнө
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа 5 цагийн өмнө
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай 6 цагийн өмнө
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй 7 цагийн өмнө
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав 7 цагийн өмнө
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ 8 цагийн өмнө
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа 8 цагийн өмнө
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ 8 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна 9 цагийн өмнө
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ Өчигдөр
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ Өчигдөр
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ Өчигдөр
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой Өчигдөр
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ Өчигдөр
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно Өчигдөр
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана Өчигдөр
Халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр