Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтөд хамрагдах материалын жагсаалт

Ж.Булганаа
2025/01/01

Монгол Улсын иргэн өөрийн албан татвар ногдсон орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авсан бол ийнхүү орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг уг албан татвар төлөгчид эдлүүлэх бөгөөд энэ хөнгөлөлтийн хэмжээ 6 сая төгрөг хүртэл байна.

Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэд гадаад, дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургуульд оюутан, эсхүл суралцагчаар элсэн суралцаж байгаа тохиолдолд түүний анхны бакалаврын болон дипломын мэргэжил эзэмших сургалтын хугацаанд тухайн татварын жилд төлсөн, баримтаар нотлогдож байгаа сургалтын төлбөртэй тэнцэх орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлүүлнэ.

Монгол Улсын иргэн суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн их, дээд, мэргэжлийн болон техникийн боловсролын сургууль, коллежид анхлан суралцагчийг ХХОАТТ хуулийн 23.5-д заасан хөнгөлөлтөд хамруулна.

Энэ жил албан татвар төлөгч иргэн Хувь хүний орлогын албан татварын тайлангаа 2025 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ.  

Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах татвар төлөгч албан татварын тайлан гаргах үүрэгтэй бөгөөд уг тайлан нь түүнийг албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах үндсэн баримт болно.

НЭГ. Анх удаа амьдран суух зориулалтын орон сууцыг “хувь хүн”-ээс худалдан авсан бол эхний жилд дараах материал шаардлагатай:

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

1."Иргэний үнэмлэх” ХУР системээс автомат 

2. НД-ын лавлагаа” ХУР системээс автомат 

3. "Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг” ХУР системээс Ү-дугаараар автомат 

4. Борлуулагчаас цахим төлбөрийн баримт авсан байх”  ДДТД сугалааны дугаарыг талбарт оруулна. 

5. Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2%-ийн татвар төлсөн баримт” /төлбөрийн даалгаврын дугаар/

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

1. "Худалдах худалдан авах гэрээ” /нотариат/ 

2. Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна. 

3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/ 4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна.

ХОЁР. Анх удаа амьдран суух зориулалтын орон сууцыг “барилгын компани”-аас худалдан авсан бол эхний жилд дараах материалыг бүрдүүлнэ:

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

1. "Иргэний үнэмлэх” ХУР системээс автомат 

2. НД-ын лавлагаа” ХУР системээс автомат 

3. "Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг” ХУР системээс Ү-дугаараар автомат 

4. "Борлуулагчаас цахим төлбөрийн баримт авсан байх”  дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, сугалааны дугаарыг талбарт оруулна.

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

1. Худалдах худалдан авах гэрээ /нотариат/ 

2. “Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна. 

3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn

4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна.

ГУРАВ. Анх удаа амьдран суух зориулалтын орон сууц барьсан бол анхны жилд дараах материалыг бүрдүүлнэ:

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

  1. "Иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
  2. "НД-ын лавлагаа” ХУР системээс автомат
  3. "Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг” ХУР системээс Ү-дугаараар автомат

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  1. "Хөрөнгийн үнэлгээний тайлан” үнэлгээчнээр үнэлүүлэх
  2. "Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.
  3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

ДӨРӨВ. Анх удаа амьдран суух зориулалтын орон сууц барьсан эсвэл худалдан авсны хөнгөлөлт, чөлөөлөлт үргэлжлүүлэн эдлэх бол дараах материалыг бүрдүүлнэ:

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

1. Үл хөдлөх эд хөрөнгийн серийн дугаар /Ү-дугаар цахим/ автомат

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

1. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/ 

2. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

Тайлант оны дундуур худалдсан борлуулсан тохиолдолд өмчилж байсан хугацаанд төлсөн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.

а. "Худалдах, худалдан авах гэрээ” b. Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2%-ийн татвар төлсөн баримт” ТУНС-аас авах c. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/ d. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

ТАВ. Дотоодын сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хэрхэн хамрагдах вэ? Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

  1. "Татвар төлөгчийн  иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
  2. "НД-ын лавлагаа” ХУР системээс автомат
  3. Сургуулийн тодорхойлолт” /автоматаар эсвэл файлаар хавсаргах/
  4. Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт /төлбөр төлсөн цахим төлбөрийн баримтын дугаар
  5. “Хүүхдийн иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээ /хавсралтаар/ Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

1. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/ 2. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

Шаардлагатай тохиолдолд

a. Дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлолт /файлаар/ b. Орлого нотлох баримт

ЗУРГАА. Гадаадад сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэхэд бүрдүүлэх материалын жагсаалт

  1. Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.
  2. "Татвар төлөгчийн  иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
  3. "НД-ын лавлагаа” ХУР системээс автомат
  4. "Сургуулийн тодорхойлолт баталгаат орчуулгын хамт” /файлаар хавсаргах/

Шаардлагатай тохиолдолд

c. Дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлолт /файлаар/ d. Орлого нотлох баримт

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  1. Хүүхдийн иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээ /хавсралтаар/
  2. Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт  /баримтын баталгааг орчуулгын хамт файлыг Монгол хавсаргах/
  3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

ДОЛОО. Суралцаж байх хугацаандаа татвар төлсөн бол сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэхэд бүрдүүлэх материалын жагсаалт

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

  1. "Татвар төлөгчийн  иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
  2. НД-ын лавлагаа” ХУР системээс автомат Сургуулийн тодорхойлолт” /автоматаар эсвэл файлаар хавсаргах/
  3. Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт /төлбөр төлсөн цахим төлбөрийн баримтын дугаар/

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

1. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/ 2. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна



0
angry
0
care
1
haha
8
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Энэ жилийн наадамд 1,024 бөх барилдана 7 цагийн өмнө
“Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орууллаа 7 цагийн өмнө
Хүүхдийн амь насыг хохироосон хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ 11 цагийн өмнө
Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 11 цагийн өмнө
Аялал жуулчлалын бүс нутаг хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газруудыг холбосон 32 км авто замын бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 12 цагийн өмнө
Цагаанчулуут сумын иргэд алслагдсан бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо 12 цагийн өмнө
“Төлөөлөгч- 45” : Налайх дүүргийн эдийн засгийг тэлэх бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна 13 цагийн өмнө
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай 13 цагийн өмнө
Пара хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо 13 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 13 цагийн өмнө
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ Өчигдөр
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа Өчигдөр
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна Өчигдөр
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ Өчигдөр
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй Өчигдөр
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай Өчигдөр
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна Өчигдөр
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана Өчигдөр
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Нийслэлд +27 градус дулаан байна Өчигдөр