АТОЗ-ЫН ЕРӨНХИЙ ЗОХИЦУУЛАГЧ С.БАТЧУЛУУНЫГ ШАЛГАЖ БАЙНА


Өчигдөр орой СХД-ийн цагдаа хэлтэст АТОЗ-ын ерөнхий зохицуулагч С.Батчулуун бусдыг гүтгэж, доромжилж , танхайрч байна гэдэг дуудлага иржээ. Хэрэг явдлыг дуулгавал СХД-ийн 156-р цэцэрлэгийн гаднах талбайд АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч асан Л.Эрхэмбаяр, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нар уулзжээ. Гэтэл уулзалтын үеэр АТОЗ-ын хэмээх С.Батчулуун агсарч Х.Нямбаатар гишүүнийг мөнгө тараасан гэж гүтгэн түүний нүүрлүү нулимж танхайрсан байна. Тиймээс цагдаа нар түүний энэ үйлдлийг таслан зогсоож, байцаав. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар иргэдэд мөнгө тараасан эсэхийг байцаалтын явцад тодруулахад би мөнгө тарааж байхыг нь хараагүй гэж мэдүүлэг өгчээ. С.Батчулууныг одоо бусдын нэр хүндэд халдсан, танхайрсан гэдэг үндэслэлээр СХД-ийн цагдаагийн хэлтэс шалгаж байгааг тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн дарга Солонго хэллээ. С.Батчулууныг намынх нь нөхөд болоод ойр тойрны хүмүүсийн мэдээлж байгаагаар сэтгэцийн ямар нэгэн өөрчлөлттэй байж магадгүй гэж үздэг юм билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 1 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна 19 цагийн өмнө
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ 19 цагийн өмнө
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ 19 цагийн өмнө
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ 21 цагийн өмнө
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ Өчигдөр
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо Өчигдөр
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 2026/06/19
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 2026/06/19
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ 2026/06/19
Отгонтэнгэр хайрхны тахилгаас буцаж явсан машин онхолдож хоёр хүн нас баржээ 2026/06/19
Cu брэнд монголын волейболын спортын хөгжлийн Шинэ түүхийг бичиж байна 2026/06/19
Цаг агаар: Улаанбаатар 10 хэмийн дулаан байна 2026/06/19
(COP17) эхлэхэд 60 хоног үлдээд байна. 2026/06/18