ACA ЦИРК-д зохион байгуулагдаж буй “Жаргалтай золгоё” цагаан сарын үзэсгэлэн худалдаанд Үндэсний томоохон 120 гаруй аж ахуйн нэгж оролцож бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр болон урамшуулалтай худалдаалж байна. Мөн АСА АРЕНА-гийн гадна талбайд 30 гаруй аж ахуйн нэгж стандартын шаардлага хангасан үхэр хонины махыг зах зээлийн хамгийн хямд үнээр худалдаалж байна. Архангай аймгийн Тариат Цахир Хангай сумдын малчид сарлагын сүү цагаан идээгээ шууд худалдаалагдаж байна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна