Л.Баттөр: Улаанбурхан өвчнөөр өвдсөн хүн 15 хүртэлх хүнд халдвар тараах эрсдэлтэй

Ж.Булганаа
2025/02/21

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр:  2 дугаар сарын 12-ноос хойш улаанбурхан халдварт өвчний гурван тохиолдол батлагдаад байна. Вьетнам улсад аялж ирсэн өгүүлэмжтэй, 38 настай хүний нэг тохиолдол, мөн тус улсад зорчсон таван настай хүүгийн тохиолдол бүртгэгдээд байна. Мөн гурав дахь тохиолдол нь 11 настай эмэгтэй хүүхдийн шинжилгээ эерэг гарсан. Энэ тохиолдлын хувьд Малайз, Тайланд, Вьетнам улсаар аялсан өгүүлэмжтэй. Өвчний халдвар авсан хүмүүсийн нийтлэг шинж нь вакцинд хамрагдаагүй байсан. Нэг хүүхдийн биеийн байдал хүнд, хатгаагаар хүндэрсэн байгаа. 

Монгол Улсаас гадна бусад орнуудад энэ халдварт өвчний зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдэж байна. Бид олон улсын нислэгээр ирж байгаа бүх зорчигчдыг хянаж, тандалт хийнэ. Вакцин хийлгэж бүрэн сэргийлэх боломжтой. Сүүлд 2024 оны есдүгээр сард нийт 12 тохиолдол батлагдсаны хоёр голомт нь зөөвөрлөгдсөн тохиолдол байсан. 

Энэ удаагийн тохиолдлыг тайван хараад сууж болохгүй. Вакцинжуулалтын хувьд бага насны хүүхдийг есөн сартай болон хоёр настайд нь хийдэг улаанбурхан өвчний вакцинжуулалтад хамруулдаг. Тэгэхээр 0-9 сартай хүүхдүүд одоогоор энэ вакцин хамрагдаагүй байна гэсэн үг. Мөн бусад вакцинжуулалтад ямар нэгэн шалтгаанаар хамрагдаагүй хүүхэд болон насанд хүрсэн хүмүүс энэ халдвараар өвчлөх боломжтой. Халдвар маш хурдан тархдаг эрсдэлтэй. Цар тахлын халдвар авсан нэг иргэн ойролцоогоор дөрвөн хүнд халдвар тараадаг бол улаанбурхан өвчний үед 15 хүртэлх хүнд халдвар тараадаг гэх тооцоолол бий. Энэ өвчнөөр өвдсөн хүнтэй зөрөөд өнгөрөхөд халдвар авах боломжтой гэж ойлгоно. Хэрвээ вакцинд хамрагдаагүй бол зайлшгүй хамрагдах шаардлагатай. Цагаан сар баяр дөхөхөөр янз бүрийн халдварт өвчний мэдээлэл цацаж байна гэх хардлага гарч байна. Менингет халдвар гарч, хариу арга хэмжээг авч ажилласан. Сурагчийн амралт эхэлж, томуу томуу төст өвчлөл харьцангуй гайгүй түвшинд байгаа ч цагаан сарын баяраар ард иргэдийн өвчлөл нэмэгддэг.

ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээний нэгжийн дарга Н.Сувдмаа: Томуугийн өвчлөл алаг цоог дэгдэлтийн түвшинд байна. Нийт амьсгалын замын хүнд цочмог хүнд халдварын тоо ижил түвшинд байна. Насны хувьд бүх хүн өртдөг ч тав хүртэлх насныхан дийлэнх хувийг эзэлж байна. Гадаадаас ирсэн иргэд гэртээ байж, өөрийгөө ажиглах хэрэгтэй. Эрүүл мэндийн байгууллагаас тандалт судалгаа авахаар утсаар холбогдвол дор бүрнээ эрүүл мэндийн зөвлөмжийг дагахыг зөвлөж байна. Өрх дүүргийнхээ вакцины кабинетэд очиж, урьдчилан сэргийлэх боломжтой. Шинж тэмдгийн хувьд өндөр халуурч, улаан тууралт гардаг.

цар тахалГадаад улсЭМЯВьетнамХӨСҮТУлаан


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Энэ жилийн наадамд 1,024 бөх барилдана 16 цагийн өмнө
“Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орууллаа 16 цагийн өмнө
Хүүхдийн амь насыг хохироосон хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ 20 цагийн өмнө
Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 20 цагийн өмнө
Аялал жуулчлалын бүс нутаг хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газруудыг холбосон 32 км авто замын бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 21 цагийн өмнө
Цагаанчулуут сумын иргэд алслагдсан бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо 21 цагийн өмнө
“Төлөөлөгч- 45” : Налайх дүүргийн эдийн засгийг тэлэх бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна 22 цагийн өмнө
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай 22 цагийн өмнө
Пара хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо 22 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 22 цагийн өмнө
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ Өчигдөр
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа Өчигдөр
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна Өчигдөр
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ Өчигдөр
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй Өчигдөр
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай Өчигдөр
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна Өчигдөр
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана Өчигдөр
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Нийслэлд +27 градус дулаан байна Өчигдөр