Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд улаанбурхан өвчний 18 тохиолдол бүртгэгдээд байна. Өвчлөл Улаанбаатар хот болон Өмнөговь аймагт бүртгэгдсэн бөгөөд ихэнхи тохиолдол бага насны хүүхдүүд байгаа юм. Цагаан сарын баярын үеэр сургуулийн орчинд золголт хийснээс үүдэж улаанбурхан өвчний хавьтлууд ХӨСҮТ дээр ирэх нь нэмэгдсэн байна.
Мөн өвчилсөн хүүхдүүдийн хувьд вакцины хоёрдугаар тунгаас хоцорсон байгаа тул нөхөн дархлаажуулалтдаа хамрагдах зөвлөмжийг ХӨСҮТ-өөс өгч байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна