О.Цогтгэрэл: Төрийн өмчит компаниар бартер хийх төсөл ЗГ оруулж ирлээ

Ж.Булганаа
2025/04/17

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ талаар Ардчилсан намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн байр суурийг тодрууллаа. Тэрбээр, " Биржийн тухай хуулийг хэлэлцэх үеэр том бартер хийнэ гээд ороод ирлээ. Бартер гэдэг чинь урагшлалт юмуу ухралт юмуу гэдэг нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт зарчмын асуудал яригдана. Үндсэндээ хуулиас гадуур, УИХ-аас гадуур ТӨХК-ийг бэхжүүлье гэдэг зүйл явж байна. Энэ зүгээр нэг бартерийн асуудал биш шүү. УИХ-ын хяналтаас гадуур ТӨХК-ийн бүтээн байгуулалт нэрээр нүүрс зарья, зам засья гэх хэмжээний асуудал болчихлоо. УИХ-ын хяналтаас гадуур ТӨХК-ийн засаглалтай больё, санхүү эдийн засгийн системээ нураая, УИХ-ын хяналтаас гадуур мөнгө авья л гэсэн үг. Уг нь бол компани ашигтай ажиллавал ногдол ашиг төсөвт мөнгө болж ороод, бүтээн байгуулалтын ажилдаа төсөвлөгдөөд явдаг асуудал. Энэ дэг жаягийг бүгдийг нь нураая гэдэг зүйл явж байна" гэв.  




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 15 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 16 цагийн өмнө
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа 18 цагийн өмнө
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай 18 цагийн өмнө
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй 19 цагийн өмнө
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав 19 цагийн өмнө
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ 20 цагийн өмнө
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа 20 цагийн өмнө
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна 22 цагийн өмнө
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ Өчигдөр
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ Өчигдөр
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ Өчигдөр
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой Өчигдөр
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ Өчигдөр
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно Өчигдөр
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана Өчигдөр
Халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр