Үндэсний их баяр наадмын хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр "Монгол Микс Прожек" ХХК 9 дэх удаагаа "Сайланс вайт" электро хөгжмийн наадмыг зохион байгуулах гэж байна. Харин электро хөгжмийн наадам энэ сарын 12-ны өдөр Үндэсний Соёл, амралтын хүрээлэнд болно. Энэ удаагийн хөгжмийн наадмаар Монгол орны байгалийн сайхныг нийт иргэд төдийгүй гадны жуулчдад илтгэх зорилготой юм. Харин "Ус, Агаар мэт" гэсэн агуулгын дор зохион байгуулах ажээ. Мөн "Сайлан свайт" электро хөгжмийн наадам нь олон нийтэд техник, технологийн шинэ шийдлүүдийг анхлан таниулж, соёлын трэнд бүтээгдэхүүнийг бий болгон бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэн зохион байгуулж байгаагаараа онцлог бүхий томоохон наадам юм.
Ю.Нямгэрэл
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна