Онцгой байдлын алба хаагчдад олгодог мөнгөн урамшууллыг нэмэгдүүллээ

Л.Бямбажав
2026/03/19

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.6 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Шадар сайд, Сангийн сайдын 2026 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн 68/А62 дугаар хамтарсан тушаалаар “Амь нас, эрүүл мэндэд хохирол учрах өндөр эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэсэн онцгой байдлын байгууллагын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журам”-ыг шинэчлэн баталлаа.Шинэчилсэн журамд аюулт үзэгдэл, ослын голомтод үүрэг гүйцэтгэж хүний амь нас аварсан тохиолдолд аварсан хүний тоо бүрд 85 хувийн, буцалтгүй нэрвэгдэгч гарсан онцгой хүнд нөхцөлд ажилласан тохиолдолд 105 хувийн урамшуулал олгохоор тусгажээ 

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид жилд дунджаар 4400 гаруй дуудлагаар гал түймэр унтраах, эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж, 5300 орчим хүний амь нас, 233 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.

Мөн гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэхээр агаарын хөлгөөс шүхэр болон десантаар буусан зааварлагч, шүхэрчин аврагчдад буулт тутамд 44 хувийн, гал түймрийн голомт, усны болон газрын гүнд тусгай зориулалтын хувцас, хэрэгсэлтэйгээр ажилласан тохиолдолд 15 хувийн мөнгөн урамшуулал олгохоор зохицуулсан байна.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Cop17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна 26 минутын өмнө
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ 1 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ 2 цагийн өмнө
Цаг агаар: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 3 цагийн өмнө
Өнөөдөр Хүй долоон худагт 10 мянган морьтны их жагсаал болно Өчигдөр
Нийслэлд 23 хэмийн дулаан байна Өчигдөр
"Заан Жимни" бай шагналын зургаа дахь эзнээр Д.Алтанцоож тодорлоо Өчигдөр
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/12
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 2026/07/12
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/12
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 2026/07/11
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/11
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 2026/07/11
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 2026/07/11
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 2026/07/11
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 2026/07/11
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026/07/10
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 2026/07/10
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 2026/07/10
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09