Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийн танилцуулга

Л.Бямбажав
2026/03/19

Нэг. Хуулийн төсөл боловсруулах болсон үндэслэл, шаардлага:

"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тэтгэврийн тогтолцоог олон давхаргат тогтолцоонд шилжүүлэх, хувийн тэтгэврийн нэмэлт даатгалыг нэвтрүүлж, иргэд олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөлийг бүрдүүлэхээр заасан. Мөн Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хувийн нэмэлт тэтгэврийн эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилт тусгагдсан.

Одоогийн нийгмийн даатгалын тогтолцоо нь зөвхөн улсын сангаас хамааралтай байгаа бөгөөд ахмад настнуудын амьжиргааг бүрэн хангах, санхүүгийн зах зээлийг дэмжих, урт хугацааны хуримтлал үүсгэх механизмыг бий болгох шаардлага тулгарч байна.

Энэхүү хуулийн зорилго нь хувийн нэмэлт тэтгэврийн сангийн үйл ажиллагаа эрхлэх, тэтгэврийн хуримтлал үүсгэх, хөрөнгө оруулалт хийх, тэтгэвэр олгох, өвлүүлэх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх болон төрийн хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.

Хоёр. Хуулийн зорилго, зохицуулах харилцаа

Энэхүү хуулийн зорилго нь хувийн нэмэлт тэтгэврийн сангийн үйл ажиллагаа эрхлэх, тэтгэврийн хуримтлал үүсгэх, хөрөнгө оруулалт хийх, тэтгэвэр олгох, өвлүүлэх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх болон төрийн хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль нь 11 бүлэг, 51 зүйлтэй.

Гурав. Хуулийн төслийн үзэл баримтлал ба зарчим

  • Нийгмийн даатгалд даатгуулагч нь хувийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт сайн дурын үндсэн дээр хамрагдана.
  • Шимтгэлд суурилсан, бүрэн хуримтлалын зарчмаар хэрэгжинэ.
  • Тэтгэврийн хуримтлал нь гишүүний өмч байх бөгөөд өвлөгдөх боломжтой байна.
  • Төрөөс тусдаа хувийн менежменттэй, санхүүгийн хувьд тогтвортой, найдвартай байна.

Дөрөв. Хувийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн төрөл

  • Хувь хүн өөрөө шимтгэлээ төлж хамрагдах үйлчилгээ.
  • Ажил олгогч болон ажилтан хамтран шимтгэл төлж хамрагдах үйлчилгээ.

Тав. Шимтгэл төлөлт ба нэрийн данс

  • Ажил олгогчийн хөтөлбөрийн тухайд нийт шимтгэлийн 50-аас доошгүй хувийг ажил олгогч, үлдэх хэсгийг ажилтан төлнө.
  • Хувийн тэтгэврийн сан нь гишүүн бүрд нэрийн данс нээж, шимтгэл болон баталгаат өгөөжийг бүртгэж, цахимаар хянах боломжоор хангана.
  • Баталгаат өгөөжийг Монголбанкны бодлогын хүү, инфляцын түвшинг харгалзан жил бүр тогтооно.

Зургаа. Хуримтлалыг зарцуулах нөхцөл

  • Өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн.
  • Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан.
  • Гишүүн нас барсан (өвлөгч, эрх залгамжлагчид шилжих).
  • 10-аас дээш жил хамрагдсан гишүүн хуримтлалынхаа 30 хүртэл хувийг эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар нэг удаа гаргаж авах боломжтой.

Долоо. Хүлээгдэж буй үр дүн

  • Иргэд ирээдүйд олон эх үүсвэрээс тэтгэвэр авч, амьжиргааны түвшин дээшилнэ.
  • Хувийн хэвшлийн оролцоо нэмэгдэж, хөрөнгийн зах зээлд урт хугацааны хөрөнгө оруулалтын эх үүсвэр бий болно.
  • Тэтгэврийн сангийн хөрөнгө ил тод, хяналттай, үр ашигтай удирдагдах тогтолцоо бүрдэнэ.

Иргэд хөдөлмөрлөж буй хугацаандаа бодит хуримтлалтай болох нь яамны зүгээс баримталж буй "Иргэдийн хуримтлалын нэгдсэн сан" байгуулах, бодит орлоготой иргэнийг төлөвшүүлэх зорилттой хоршин хэрэгжих юм. Энэхүү хууль батлагдсанаар иргэд зөвхөн улсын халамжаас хамааралгүйгээр, өөрийн бодит хуримтлал, өвлөгдөх хөрөнгөөр ирээдүйн баталгаагаа хангах Олон давхаргат тэтгэврийн тогтолцоо руу шилжих суурь тавигдах юм.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Cop17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна 27 минутын өмнө
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ 1 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ 2 цагийн өмнө
Цаг агаар: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 3 цагийн өмнө
Өнөөдөр Хүй долоон худагт 10 мянган морьтны их жагсаал болно Өчигдөр
Нийслэлд 23 хэмийн дулаан байна Өчигдөр
"Заан Жимни" бай шагналын зургаа дахь эзнээр Д.Алтанцоож тодорлоо Өчигдөр
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/12
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 2026/07/12
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/12
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 2026/07/11
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/11
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 2026/07/11
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 2026/07/11
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 2026/07/11
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 2026/07/11
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026/07/10
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 2026/07/10
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 2026/07/10
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09