Насанд хүрээгүй хүүхэд "Суррон" унахыг бүрэн хориглоно

Л.Бямбажав
2026/03/26

НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг өнөөдөр хэлэлцлээ.

Энэхүү хурлаар НИТХ-ын дарга А.Баяр насанд хүрээгүй иргэн суррон унаж авто замын хөдөлгөөнд оролцохыг бүрэн таслан зогсоох, хориглох, уг тээврийн хэрэгслийг мотоциклийн ангилалд хамруулж, стандарт, шаардлагыг мөрдүүлэхийг үүрэг болголоо. 

Мөн тэрбээр, “Хүүхдүүд бие хүн болж төлөвшөөгүй, замын хөдөлгөөний эрсдэлийг бүрэн ойлгох чадвар сул. Гэтэл эцэг эхчүүд хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулах зэвсэг авч өгч буйгаа ухамсарлахгүй байна” гэв.

Албаныхны мэдээлснээр сүүлийн 2-3 жилд цахилгаан дугуй, скүүтэр, сурроны хэрэглээ огцом нэмэгдсэнтэй холбоотой зам тээврийн осол, гэмтлийн тоо өссөн. Тухайлбал, 2024 онд энэ төрлийн тээврийн хэрэгсэлд хамаарах ослын 300 гаруй тохиолдол бүртгэгджээ. Үүний 40 гаруй хувь нь хамгаалалтын хэрэгсэлгүй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй, замын хөдөлгөөний дүрэм мэдэхгүй өсвөр насныхан байжээ.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээллээр дулааны улиралд 5-9 дүгээр сард цахилгаан тээврийн хэрэгсэлтэй холбоотой осол, бэртлийн дуудлага эрс нэмэгддэг бөгөөд толгой, гар, хөлний хүнд гэмтэл зонхилдог байна. Тиймээс НИТХ-ын дарга А.Баяр дараах шаардлагыг мөрдүүлэхийг үүрэг болголоо. Үүнд:

  • 18 нас хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглох
  • 18 нас хүрсэн иргэн суррон унах бол А ангиллын жолооны үнэмлэхтэй байх
  • Улсын бүртгэл, дугаар, тэмдэглэгээтэй байх
  •  Хамгаалалтын каск, бээлий заавал өмсөх
  • Баруун, зүүн гарын дохио, хоёр талын тольтой байх

Энэхүү зохицуулалт хэрэгжсэнээр хүүхэд, өсвөр үеийнхнийг зам тээврийн ослоос сэргийлэх ач холбогдолтойг албаныхан онцоллоо.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Cop17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна 29 минутын өмнө
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ 1 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ 2 цагийн өмнө
Цаг агаар: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 3 цагийн өмнө
Өнөөдөр Хүй долоон худагт 10 мянган морьтны их жагсаал болно Өчигдөр
Нийслэлд 23 хэмийн дулаан байна Өчигдөр
"Заан Жимни" бай шагналын зургаа дахь эзнээр Д.Алтанцоож тодорлоо Өчигдөр
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/12
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 2026/07/12
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/12
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 2026/07/11
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/11
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 2026/07/11
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 2026/07/11
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 2026/07/11
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 2026/07/11
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026/07/10
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 2026/07/10
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 2026/07/10
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09