Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ

Б.Нямсүрэн
2026/03/29

Ерөнхий сайд асан Г.Занданшатар Оюу толгой төслөөс монголчуудын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд Рио Тинтод таван зүйл бүхий шаардлага тавьсан. Тус компани шаардлагын хариуг тогтоосон хугацаандаа өгөөгүй учраас өнгөрсөн лхагва гарагт буюу 03-р сарын 25-ны Засгийн газрын ээлжит хуралдаанаар Оюу толгойн хэлэлцээний явцын талаар Ажлын хэсгийн мэдээллийг сонсжээ.

Улмаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямд “Онтрэ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгснийг эх сурвалжууд нотолж байна. Энэ хуралдаан Ерөнхий сайд асан Г.Занданшатарын Засгийн газрын хамгийн сүүлчийн хуралдаан болсон юм.

Ерөнхий сайд асан Г.Занданшатар монголчууд Оюу толгой төслөөс хүртэж буй өгөөж 27 хувь байгааг 60-аас доошгүй хувь болгон нэмэгдүүлэхийн тулд зээлийн хүүг 5-6 хувь болгож бууруулах, менежментийн төлбөрийг дор хаяж 50 хувиар бууруулах, ногдол ашгийг энэ оноос хуваарилах зэрэг таван шаардлагыг Рио Тинтод тавьсан юм.


1
angry
2
care
0
haha
30
liked
1
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Cop17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна 27 минутын өмнө
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ 1 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ 2 цагийн өмнө
Цаг агаар: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 3 цагийн өмнө
Өнөөдөр Хүй долоон худагт 10 мянган морьтны их жагсаал болно Өчигдөр
Нийслэлд 23 хэмийн дулаан байна Өчигдөр
"Заан Жимни" бай шагналын зургаа дахь эзнээр Д.Алтанцоож тодорлоо Өчигдөр
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/12
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 2026/07/12
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/12
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 2026/07/11
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/11
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 2026/07/11
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 2026/07/11
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 2026/07/11
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 2026/07/11
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026/07/10
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 2026/07/10
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 2026/07/10
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09