Н.Учрал танхимаа бүрдүүлж чадахгүй хоёр хонолоо. УИХ даргагүй гурав хонолоо. МАН тохирч чадахгүй, өрөө дамжин хэсээд чуулганы ирц тааруу, төр засгийн ажил назгайрчээ.
Энэ нь нөгөө МАН-ын дотоод зодоонтой холбоотой. Нэг танхимд хэл амаа ололцож чадахгүй, хоорондоо гар зөрүүлж шившгээ тарьж, эрх баригчид нохой мэт уралцахыг ард түмэн хоёр нүдээрээ тод гэгч нь харлаа. УИХ дахь МАН-ын бүлэг хатуу хоёр хуваагдаад долоон сар болж байна. Ойлгомжтой байлгах үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн талыг 38 гэж нэрлэе. Харин УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын талыг 30-ын тал гэж нэрлэе.
Өчигдөр орой хоёр тал хоорондоо шөнө дөл болтол уулзсан. Ингэхдээ “30”-ын тал УИХ-ын даргаар С.Амарсайхан, Ж.Бат-Эрдэнэ хоёрын нэгийг томилуулъя, бидэнд сайдын суудал хэрэггүй гэсэн. Харин нөгөө тал буюу “38” тал нь Г.Тэмүүлэн, А.Ариунзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Ц.Сандаг-Очир, Л.Мөнхбаатар нарт сайдын суудал өгье, УИХ-ын даргаа бид өөрсдөө томилно гэж сөргүүлжээ. Хэн хэн нь УИХ-ын даргын суудал руу улайрсан учир хоёр шийдэлд хүрч чадалгүй, тарцгаажээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна