Г.Занданшатарын Засгийн газар есөн сар 15 хоног л тогтсон. Унасан шалтгаан нь АН биш МАН. Улмаар Н.Учралын Засгийн газар хэд наслахыг дараагийн УИХ-ын дарга шийднэ. Мөн хэрхэн яаж танхимаа бүрдүүлэхээс шалтгаална.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд бүх сонголт байгаа мэт харагдаж буй ч яг үнэн хэрэг дээрээ бүх сонголт нь хана мөргөж байна.
Н.Учрал сонголт хийгээд эргээд харахад танхимын гадна 64 гомдогч гишүүн үлдээж болохгүй. Хэрвээ 64 гишүүн гомдоод, хаягдаад үлдвэл түүний засаг намар хүргэвэл их юм болно.
Хэн нэгний талд биш, эрүүлээр асуудлыг харвал Ерөнхий сайд Н.Учрал урт наслахын тулд өөрийн талын 38 гишүүн дээр нэмэх нь, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын 30 гишүүнийг нэмээд, Шударга ёс эвслийн дөрөв, ХҮН-ын долоо , ИЗНН-ын хоёр ингээд нийтдээ 81 гишүүний дэмжлэгтэй тогтвортой засаг бүрдэхээр харагдаж байна.
Ерөнхийдөө агуулгаар нь харвал АН ба бусад нам гэх дүр зураг бий болно.
Хорвоо гэхдээ хяслантай. Н.Учралын туйлын хүсэл нь Засгийн газраа тогтвортой, удаан ажиллуулах. ХҮН-ыг уриад Эрчим хүчний яам, Шадар сайдын суудал хоёроо амалчихлаа.
Одоо Н.Номтойбаярт саналаа өгөх үү, өгөхгүй юу гэдэг эцсийн шийдвэр гараагүй байна.
За яг Н.Номтойбаярыг урихдаа тулбал Монгол Улсын Ерөнхийлөгч “алергитай”.
Өөр хувилбар: Н.Учрал үеийнхээ залуус болох Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарыг уривал яах вэ?
Н.Учрал нүүрэн дээрээ эвсэж буй мэт боловч араар нь “хорт могой” гэдгээр цоллогддог Б.Энхбаяраар хор гүйлгэж, өрсөлдөгчдөө даруулах нууц санаатай ч байж мэднэ. Тэгэхээр Б.Энхбаяр, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар нэг засагт нэгдэж орж “харагдаач”.
Эндээс харахад хэдэн биенийгээ алуурчин, хулгайч, нүүрсчин гэж хагас жил өдөр, шөнөгүй хэрэлдэж, буу шийдэмдээ тулсан хүмүүс эвлэрнэ гэдэг нь “амаргүй”. Өөр сонголт байна уу тэгвэл?. Байна аа... Гэхдээ энэ сонголт нь жаахан бүтэлгүй, үл бүтэх хүмүүс гээд хэлчихэд нээх гүтгэсэн болохгүй.
Албан тушаал эрх мэдэл, мөнгөний төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахгүй 10 гаруй нөхөр АН-д бий. Тэд үндсэндээ өнөөгийн улс төрд нүдлэгдэж, тоологдсон. Нүдний булай ч болж байгаа. Хатуухан хэлэхэд МАН-ын 38 талын БЭТүүд гэсэн үг л дээ.
Н.Учралтай АН-ын арьс нөмөрсөн МАН-ын БЭТ-үүдийн төлөөлөл болох хоёр гишүүн оочирлож байгаад нэг нэгээрээ уулзсан байгаа юм. Нэг зорилгын төлөө яваа юм бол нэгдээд уулзах нь ч яасан юм. Бодвол арилжаа, наймааны асуудал өөр байдаг бололтой. Эдгээр уулзалтуудаараа найман сайдын суудал бидэнд өгчих, УИХ дахь АН-ын бүлг
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна