Ардчилсан намд баяртай мэдээ. АН-ынхан өглөө болохыг бараг тэсэн ядан хүлээсэн байх. Өнөөдөр МАН яаж хэрэлдэж, зодолдож, булайгаа дэлгэх бол гэхээс байж ядацгааж буй. Сөрөг хүчний хүслийг албан тушаалд дуртай МАН-ыхан давуулан биелүүлж өгөх юм. МАН хоёр хагарсан бүдүүн бүлэг нэг талаасаа С.Бямбацогтыг, нөгөө талаасаа С.Амарсайханыг УИХ-ын даргад зүтгүүлээд байгаа. Хоорондоо тохирооонд орж чадахгүй арай олон гэдгээр 38-ын тал С.Бямбацогтыг Удирдах зөвлөлөөсөө дэмжүүлж таарна.
Харин ялагдаад үлдэж буй 30-ын талынхан чуулганы танхимын үүдэнд ярилцлага өгч “эвтэй байхыг, намынхаа ах нараас шаардацгааж” байна. Энэ байдлаас харахад МАН эвлэрэх шинжгүй эвдэрцгээсэн хэвээр байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна