Ерөнхий сайд Н.Учрал өөрийн танхимаа бүрдүүлэн УИХ-д танилцуулах гэж байна. Тэрээр одоо байгаа 16 дэд сайдаас ердөө дөрвөн сайдын авч үлдэнэ гэж хэлсэн. Үлдэх дөрвөн сайдыг нэрлэж байна.
- Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Содномдаржаагийн Даваасүрэн
- Гадаад харилцааны дэд сайд Гомбосүрэнгийн Амартүвшин
- Сангийн дэд сайд Бат-Эрдэнийн Хулан
- Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэ
Дэд сайдын суудлаас мултарсан 12 сайдыг талцуулж байна
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Бэгзсүрэнгийн Энхтүвшин
- Батлан хамгаалахын дэд сайд Дашцэдэнгийн Баасандамба
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Батбаярын Мөнхтамир
- Боловсролын дэд сайд Доноровын Гантулга
- Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд Баярсайханы Солонго
- Зам, тээврийн дэд сайд Гочоогийн Ганболд
- Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын дэд сайд Ганзоригийн Дашням
- Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын дэд сайд Самбуугийн Энхболд
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Баасансүрэнгийн Нямжав
- Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны дэд сайд Ганжавын Баярхүү
- Эрчим хүчний дэд сайд Сугаржавын Далхаасүрэн
- Эрүүл мэндийн дэд сайд Ганбаатарын Номин
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна