ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 15 хүн нас барлаа

Б. Пагамдулам
2026/04/05

Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14,561-д хүрчээ. Үүнээс нийслэлд 11,759, орон нутагт 2,797 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд нас баралт 15-д хүрчээ.

2026 оны дөрөвдүгээр сарын 5-ны байдлаарх Халдварт өвчин судлалын үндэсний төв-ийн мэдээллээр шинэ тохиолдол нэмэгдээгүй ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 64 хүн байна. Тэдний 38 нь нийслэлд, 26 нь орон нутагт эмчлүүлж байгаа аж.

Өвчлөл насны бүлгээр авч үзвэл 10–14 насныхан хамгийн өндөр буюу 5,265 тохиолдолтой байна. Мөн 0–4 насны 3,578, 5–9 насны 1,855, 15–19 насны 1,796 хүүхэд улаанбурханаар өвчилжээ.

Улаанбурхан нь халдварлах чадвар өндөр ч вакцинаар бүрэн сэргийлэх боломжтой халдварт өвчин юм. Иймд иргэд вакцинд хамрагдсан эсэхээ харьяа эрүүл мэндийн байгууллагад шалгуулж, шаардлагатай тохиолдолд нөхөн дархлаажуулалтад хамрагдахыг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байна.





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Cop17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна 30 минутын өмнө
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ 1 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ 2 цагийн өмнө
Цаг агаар: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 3 цагийн өмнө
Өнөөдөр Хүй долоон худагт 10 мянган морьтны их жагсаал болно Өчигдөр
Нийслэлд 23 хэмийн дулаан байна Өчигдөр
"Заан Жимни" бай шагналын зургаа дахь эзнээр Д.Алтанцоож тодорлоо Өчигдөр
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/12
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 2026/07/12
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/12
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 2026/07/11
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/11
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 2026/07/11
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 2026/07/11
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 2026/07/11
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 2026/07/11
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026/07/10
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 2026/07/10
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 2026/07/10
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09