Дорнод аймаг сэргээгдэх эрчим хүчний нөөц боломждоо тулгуурлан үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байгаа аж. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг Эрчим хүчний яамны холбогдох нэгжүүдтэй хамтран Чойбалсан дэд станцын орчимд 90 га талбайг сонгон, Баянтүмэн сумын 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулсан байна. Уг талбайд 10 МВт/40 МВт.цагийн батарей хуримтлуур бүхий нийт 30 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц барьж, “Чойбалсан” дэд станцад холбохоор төлөвлөж буйг аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
Дорнод аймаг өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн амын тархалт сийрэг тул төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдоогүй өрх цөөнгүй байдаг. Иймээс өрхийн түвшинд жижиг эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлж, өөрийн хэрэгцээг хангахын зэрэгцээ илүүдэл эрчим хүчээ төвийн сүлжээнд нийлүүлэн борлуулах зохицуулалтыг бүрдүүлэх нь чухал гэдгийг онцолжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна