Сүүлийн үед амьдрал нэлээд хүндэрч байна. Мах идэх нь хүртэл багасаж, заримдаа бүр идэж чадахгүй хэмжээнд хүрээд байна. Хамгийн гол асуудал нь тэтгэвэр, цалингийн хэмжээ бага байхад бараа бүтээгдэхүүний үнэ тасралтгүй өсөж байгаа явдал юм.
Ялангуяа хөдөө орон нутагт өргөн хэрэглээний барааны үнэ хоттой харьцуулахад харьцангуй өндөр байдаг. Хотод арай боломжийн үнээр авах зүйлс хөдөөд очиход бүр илүү үнэтэй болдог. Махны хувьд гэхэд нэг килограммыг хоёр хоногт л хэрэглэж байна. Ер нь бүх төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн нь иргэдийн амьдралыг улам хүндрүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна