Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.585 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11769, орон нутагт 2811бүртгэгдсэн байна. Харин нас баралт 17 болсон байна.
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны дөрөвдүгээр сарын 7-ны мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 23-аар нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 68 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Тухайлбал, нийслэлд 42 хүн, хөдөө орон нутагт 26 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5268 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3591, 5-9 насны 1859 хүүхэд, 15-19 насны 1796 хүүхэд Улаанбурханаар өвджээ.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна