"Бодь интернэшнл" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан А.Амундра АТГ-т хүсэлт гаргалаа. Түүний тухайд нэр бүхий улстөрчдийн авлига авсан асуудлаар хилийн чандаас шүгэл үлээх болсон.
Тэрээр өнөөдөр АТГ-т хүсэлт гаргаж байгаа талаараа инстаграм хуудастаа нийтэлжээ. АТГ-д гаргасан хүсэлтдээ "Монгол Улсын иргэн А.Амундра миний бие нэр бүхий улстөрч, бизнесийнхтэй холбоотой авлигын хэргийг илчилж, АТГ, прокурорын байгууллагатай хамтран ажиллах хүсэлтээ байгаагаа үүгээр илэрхийлж байна. Гэвч одоогийн нөхцөл байдлын хувьд Монгол Улсад очиж, АТГ-т мэдүүлэг өгөхөд миний болон миний гэр бүлийн эрүүл мэнд, амь насанд заналхийлэх, эрсдэл учрах магадлалтай гэж үзэж байгаа тул гэрчийн хамгаалалт намайг болон гэр бүлийг минь авахыг хүсч байна" гэжээ.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна