​Н.Алтанхуяг: Үгэнд ор, үгүй бол шоронд ороорой гэж болохгүй

O.Аззаяа
2026/04/09

УИХ-ын чуулганы 4-р сарын 9-ний пүрэв гарагийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Чуулганд гишүүд байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, "Ерөнхий сайд байсан хүний хувьд хэлэхэд үе үеийн ерөнхийлөгч нар өөртөө байгаа эрх мэдлийг илүүдүүлж байсан уу гэхээс дутуудуулсан юм байхгүй. Болохгүй бүтэхгүй зүйл байвал сайжруулж болно, тэрийг УИХ өөрөө хийчиж чадна. Ерөнхийлөгч ороод ирэхээр УИХ, Ерөнхийлөгчийн хооронд харилцаа үүснэ. Ерөнхийлөгч ард түмнээс сонгогдсон нэг хүн, УИХ-ын гишүүд ард түмний сонголтоор тойргоос сонгогдсон хүмүүс, бүхэл бүтэн институци. Ёс зүй гэх хэмжихэд хэцүү зүйлээр хэмжүүр гаргаад татаад байна гэдэг бол их л том цоорхой үүснэ. Хараалын үг хэлсэн, нударга зөрүүлсэн чи ёс зүйгүй гээд, нөгөө талд дөрвөн жил суухдаа ганц ч үг ган гэхгүй ирц 100 хувь байгаад байдаг. Энийг тэгээд алийг нь ёс зүйтэй гэж үзэх юм бэ? Ингээд хэмжиж болдоггүй зүйлийг хэмжиж болдог юм шиг болгоод ирчихлээ, би хувьдаа дэмжихгүй байгаа. Миний болгоомжил байгаа зүйл бол УИХ-ыг татаад байна гэдэг нь манайх шиг тогтоогүй тогтолцоон дээр маш аймар зүйл. Миний үеийн ерөнхийлөгч ч гэсэн өөрийн эрх мэдлийг илүү болгоод явж байсан. Хуулин дээр бичээгүй гэхдээ амьдрал дээр "Үгэнд ороорой, үгүй бол шоронд ороорой" гэв. 



0
angry
0
care
2
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Cop17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна 38 минутын өмнө
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ 1 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ 2 цагийн өмнө
Цаг агаар: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 4 цагийн өмнө
Өнөөдөр Хүй долоон худагт 10 мянган морьтны их жагсаал болно Өчигдөр
Нийслэлд 23 хэмийн дулаан байна Өчигдөр
"Заан Жимни" бай шагналын зургаа дахь эзнээр Д.Алтанцоож тодорлоо Өчигдөр
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/12
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 2026/07/12
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/12
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 2026/07/11
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/11
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 2026/07/11
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 2026/07/11
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 2026/07/11
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 2026/07/11
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026/07/10
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 2026/07/10
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 2026/07/10
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09