Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг өчигдөр чуулганаар хэлэлцсэн юм. ИХ дахь АН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авлаа. Ингэснээр УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн санал хураалт ирэх пүрэв гариг хүртэл хойшилж Аж үйлвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням байр сууриа илэрхийллээ. Энэ нь эргүүлэн татах тухай хууль биш, харин хариуцлагыг тодорхой болгож, хариуцлагажуулах тухай хууль юм. Бид ард түмний өмнө хариуцлага хүлээн ажиллаж байгаа учраас хариуцлагатай байх нь зүй ёсны шаардлага билээ. Иймээс уг хуулийн төсөлд дэмжих зүйл ч бий, цаашид хэлэлцэх, сайжруулах шаардлагатай асуудлууд ч байгаа гэж үзэж байна. Хэлэлцүүлгийн явцад эдгээр асуудлыг нягтлан авч үзэж, зөв шийдвэр гаргах нь чухал. Зарим тохиолдолд уг хуулийг “парламентын дархлааг хязгаарлах тухай” эсвэл “гишүүдийг эргүүлэн татах тухай” хэмээн нэрлэж байгаа нь ташаа ойлголт юм. Үнэн хэрэгтээ энэ бол Улсын Их Хурал болон түүний гишүүдийг илүү хариуцлагатай болгоход чиглэсэн хууль юм. Тиймээс энэхүү санаачилга буруу зүйл биш бөгөөд дэмжигдэн батлагдах боломжтой гэж үзэж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна