Замын-Үүд дэх гаалийн газрын Дардан гаалийн хяналтын бүсэд 39 тээврийн хэрэгсэл бүхий бараа нэмж орж ирснээс 33 ачаатай тээврийн хэрэгсэл, 8 шинэ тээврийн хэрэгслийн гаалийн бүрдүүлэлт хийгдэж, барааг эзэмшигчдэд нь олгосон байна.
Хэвийн нөхцөлд тус хяналтын бүсэд өдөрт дунджаар 80 орчим бараа, тээврийн хэрэгсэл хуваарилагддаг бөгөөд үүнээс 65–70 тээврийн хэрэгсэл нь тухайн өдөртөө гаалийн бүрдүүлэлт хийж, хяналтаас гардаг. Гэвч 4 дүгээр сарын 2–7-ны хооронд иргэн, аж ахуйн нэгжүүд өдөрт дунджаар 30 орчим тээврийн хэрэгсэл бүхий барааг гаальд мэдүүлсэн нь хэвийн түвшнээс бага байсан тул хилээр нэвтэрсэн боловч мэдүүлэгдээгүй бараа, тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэх нөхцөл бүрджээ.
Өнөөдрийн байдлаар нийт 43 бүрдүүлэлтээр 41 бараа, тээврийн хэрэгслийн гаалийн бүрдүүлэлт хийгдэж, ачаалал хэвийн үргэлжилж байна. Мөн барааны нэр төрөл, тоо хэмжээг буруу мэдүүлж, татвараас зайлсхийсэн 8 зөрчил илэрч, холбогдох хууль тогтоомжийн дагуу 53.3 сая төгрөгийн татвар, торгуулийг улсын төсөвт нөхөн төвлөрүүлсэн байна.
Иймд гадаад худалдаанд оролцогч иргэн, аж ахуйн нэгжүүд бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэхийг Гаалийн Ерөнхий Газраас анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна