Өчигдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг дэвсгэр Дуутын даваа орчимд зам тээврийн осол гарч 6 хүн алтан амиа алдсантай холбоотойгоор Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл гаргасан байна. Тэрээр "Улаанбаатар хотод Оюун ухааны академиас зохион байгуулсан тэмцээнд оролцоод буцаж явсан 29 хүүхэд суулгасан автобус авто ослын хөдөлгөөнд оролцогчоор шалгагдаж байна. Эдгээр 29 хүүхэд эсэн мэнд, биеийн байдал хэвийн байгаа бөгөөд Жаргалтхаан сумын эмнэлгийн хяналтад байгаа талаар сургууулийн захирлаас бодитой мэдээлэл авлаа. Автобусанд зорчиж явсан сурагчид, 3 багш, 4 эцэг эхийн төлөөллийг Жаргалтхаан сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд түр байрлуулан хоол, ундаар хангаж, сумын эмнэлгээс анхны тусламж үйлчилгээг үзүүлсэн байна. Дараагийн Элсэлтийн шалгалт болон улсын хэмжээний батлагдсан шалгалт, бусад арга хэмжээнд хөдөөгийн сумын сурагчид цахимаар оролцох боломжийг бүрэн хангаж ажиллах болно" гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна