Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг дэвсгэр, Дуутын даваа орчимд өнөөдөр зам тээврийн осол гарсан. Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Оюун ухааны академийн тэмцээнд оролцоод буцаж явсан 29 хүүхэд зорчиж явсан бөгөөд бүгд эсэн мэнд, биеийн байдал хэвийн байна.
Боловсролын ерөнхий газраас Оюун ухааны академи болон Дорнод, Хэнтий аймгийн Боловсролын газрын удирдлагуудтай холбогдон нөхцөл байдлын талаар тодруулж байна. Ослын үед автобусанд явсан 23 сурагч, 3 багш, 4 эцэг эхийн төлөөллийг Жаргалтхаан сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд түр байрлуулжээ. Тэднийг хоол, ундаар хангаж, сумын нэгдсэн эмнэлгээс анхны тусламж, үйлчилгээг шуурхай үзүүлжээ. Одоогоор холбогдох байгууллагууд нөхцөл байдалд шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна