Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт бүртгэгдсэн 8 ой, хээрийн гал түймрээс Хэнтий аймгийн Баян-Адарга, Батширээт, Сүхбаатар аймгийн Асгат сумдад гарсан 3 түймрийг бүрэн унтраасан байна. Дорнод аймгийн Баянтүмэн, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Хэнтий аймгийн Баян-Адарга сумдад гарсан дөрвөн түймрийг цурамд оруулж, Дорнод аймгийн Халхгол суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна.
Түймрийг унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагын 133 алба хаагч, 16 автомашин, орон нутгийн мэргэжлийн ангийн 143 хүн, 24 автомашин буюу нийт 274 хүн, 40 автомашинтайгаар оролцож байна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна