Түймрийн эрсдэлтэй хуурайшилтийн үе жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10 хүртэл үргэлжилдэг. Мөн есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 10 орно.
Тиймээс хуурайшилттай үед цог үнс нурмаа битүү тагтай саванд хийх, тамхи шидэнзний галыг унтраалгүй хаяхгүй байх, дууссан гал асаагуурыг хээр хөдөө ил задгай хаяхгүй байх, түймрийн аюултай үед гэр байшин, майхан, малын хашаа саравч, өвс тэжээл худгийн эргэн тойронд 100 метрээс доошгүй өргөнтэй зурвас татаж ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Мөн өнжмөл өвс хог шатаахгүйг гагнуур хийхгүй, ил задгай гал түлэхгүй, ногоон бүсэд аялал зугаалга хийхгүй, ойн дагалт баялаг түүж бэлтгэхгүй байх нь танийг болон бусдыг түймрийн эрсдлээс хамгаална.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна