УИХ-ын нэгдсэн чуулганы ээлжит хуралдаан өнөөдөр /2026.04.16/ 10.00 цагт эхэлнэ. Чуулганаар Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг хэлэлцэнэ. Тус хуулийн төсөл парламентын босго давж чадалгүй унах магадлал өндөр байгаа юм. Учир нь энэхүү хуулийн төслийг АН-ын бүлэг, ХҮН-ын зөвлөл, Үндэсний эвсэл дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Харин АН- ын Б.Пүрэвдорж Ж.Батсуурь О. Амгаланбаатар Ц.Баатархүү П.Батчимэг Д.Ганбат Ж.Баярмаа Д.Энхтуяа П.Мөнхтулга С.Одонтуяа Р.Сэддорж Р.Эрдэнэбүрэн Д.Жаргалсайхан нарын 13 гишүүн дэмжих юм байна. Үүн дээр МАН-ын 38-ын талаас Д.Энхтүвшин, Рэгдэл нарыг хасаад 36 гишүүн нь дэмжинэ. Мөн ИЗНН-ын Д.Батболд дэмжих талд байна. Ингээд парламентын 126 гишүүний 50 нь буюу 40 орчим хувь нь тус хуулийн төслийг дэмжих тооцоолол байна.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна