УИХ-ын чуулганы өнөөдрийн /2026.04.16/ хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг дэмжих эсэх санал хураалт явууллаа. Санал хураалтад оролцсон гишүүдийн 56.4 хувийн саналаар тус хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм. Энэ асуудалд зарим гишүүдийг ихээр бухимдуулав. Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн өөрийн байр сууриа илэрхийлэн мэдээлэл хийлээ. Тэрээр, "Өнөөдөр Монгол Улсын парламентын түүхэнд их гунигтай өдөр болж байна. Монгол Улс парламентын засаглалтай юу, ерөнхийлөгчийн засаглалтай юу гэдэг хандлага сүүлийн хэдэн хоног үргэлжиллээ. Олон улсын байгууллага, парламентад суудалтай 5 намын 4 нь эсрэг байр сууриа илэрхийлчхээд байхад хүч түрж, зарим гишүүдийг учир битүүлгээр ирүүлсэнгүй.
Магадгүй заримыг хэрэг үүсгэсэн байдлаар ирүүлэхгүй байх шиг байна. Дэмжиж санал өгсөн гишүүдийн хэдэн хувь нь АТГ болон цагдаагийн байгууллагад хэрэг үүссэн байдалтай байна. Хэдэн хүмүүсийг томилолтоор явуулсан байна, гадаад руу явуулсан байна. Кнопоо 7 хоногийн хугацаанд тоолж үзсэн байна. Парламентын засаглалын төлөө байна гэж ярьчхаад яг санал хураахад алга болдог, парламентын үнэт зүйлээс ухарсан УИХ-ын гишүүдийг хэн бэ гэдгийг та бүхэн хараарай" гэх зэргээр олон асуудлыг хөндөв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна