2021 онд дөрвөн ангиллын визийг цахимаар олгож байсан бол 2024 онд энэ тоо 54 болж нэмэгдсэн байна. Аяллын цахим виз мэдүүлэгчийн тоо 2022 онд 7,798 байсан нь 2024 онд 93,789 болж, 12 дахин нэмэгдсэн бөгөөд манай улс руу аяллын цахим визийг БНХАУ, БНЭУ, БНСУ, Тайванийн иргэд хамгийн их мэдүүлжээ. Одоогоор 136 улсын 32,983 иргэн Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух бүртгэлтэй байгаагийн 46.5 хувийг хөдөлмөр эрхлэгчид эзэлж байна. Цаашид eimmigration.mn, isf.mn системийг боловсронгуй болгож, "Ухаалаг виз" системийг дэлхийн жишигт хүргэхээр зорьж байгааг ССАЖЗЯ, ГИХГ-ын удирдлагууд уулзах үеэрээ тэмдэглэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна