Өчигдөр 18:00 цагийн орчимд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ) ээлжит бусаар хуралдаж, НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах шийдвэр гаргалаа. Түүнийг сүүлийн хоёр сарын хугацаанд НИТХ-ыг хуралдуулаагүй, мөн төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх үндэслэлээр огцруулах саналыг 28 төлөөлөгч гарын үсэг зурж өргөн барьсан байна. Хуралдаанд оролцсон 31 төлөөлөгчийн 29 нь уг саналыг дэмжсэнээр А.Баярыг албан тушаалаас нь чөлөөлжээ. Түүний оронд НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан Д.Ихбаярыг нэр дэвшүүлж, намын Удирдах зөвлөлд танилцуулахаар болсон байна. Харин А.Баяр энэхүү шийдвэрийг хууль бус гэж үзэж байгаа бөгөөд өнөөдөр 12:00 цагт хэвлэл мэдээллийнхэнд хандаж мэдээлэл хийхээр болжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна