“Баянхошуу хот орон сууцжуулах” төслийн 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна

O.Аззаяа
2026/04/28

Гэр хорооллыг дахин төлөвлөн, Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон санхүүжилтээр нийт 5000 өрхийн ногоон орон сууц бүхий эко хорооллын цогц бүтээн байгуулалтыг Баянхошуунд төлөвлөж буй. Тодруулбал, соёл, боловсрол, худалдаа, үйлчилгээ, дэд бүтэц, орон сууцыг цогцоор нь шийдвэрлэж агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулахыг зорьж байна. Уг төсөл Баянхошуу дэд төв болон Шархад дэд төвд 2023-2030 оны хооронд хоёр үе шаттайгаар хэрэгжинэ.

Эхний үе шатанд Баянхошуу дэд төвд 462 айлын орон сууц барихаар төлөвлөж, эхний ээлжийн 110 айлын дөрвөн блок орон сууцыг 100 хувь ашиглалтад оруулж, нийслэлийн Орон сууцны корпорацид хүлээлгэн өгсөн. Харин дараагийн ээлжийн 150 айлын дөрвөн блок барилгын ажил 86 хувьтай, 76 айлын хоёр блок 58 хувьтай, 126 айлын гурван блок орон сууцны ажлын зураг төсөв 90 орчим хувьтай эрчимтэй үргэлжилж байна. Тус орон сууц нь эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц гэдгээрээ онцлогтой бөгөөд 37 ам метр хоёр өрөө, 54 ам метр гурван өрөөний сонголттой. Барилгын ухаалаг удирдлагын SCADA системтэй, ашиглалтын зардлыг 20 хувь бууруулах зорилготой, олон улсын ногоон барилгын EDGE гэрчилгээ авсан анхны орон сууц юм. Мөн гурван төрлийн хүлэмжтэй, оршин суугчид хүлэмжээ түрээслээд нарийн ногоо тарих боломжтой. Угаалгын өрөөний угаалтуур болон шүршүүрийн усаа цэвэршүүлээд эргүүлэн суултууртаа хэрэглэдэг. Айл бүр дотроо дулааны тоолууртай, халаалтаа тохируулдаг, ус хэмнэлтийн шийдлүүдтэй, байрнууд нь дээвэр дээрээ нарны зайн хураагууртай.

Төслийн хоёр дахь үе шатанд Шархад дэд төвд 338 айлын 10 блок орон сууц, үйлчилгээний талбайг төлөвлөсөн. Эхний ээлжийн 110 айлын дөрвөн блок орон сууцны барилгын ажил 100 хувь, мөн гадна тохижилтын ажлыг хийж байна. Шархад дэд төвийн нийт гүйцэтгэл 72 хувьтай үргэлжилж байна. Төсөл хэрэгжсэнээр нийгэм, эдийн засгийн хувьд барилга, хөрөнгө оруулалтын салбар дахь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Нийгмийн эмзэг бүлэг болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэгш, хүртээмжтэй амьдрах таатай орчныг бүрдүүлнэ. Мөн төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах ач холбогдолтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Cop17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна 35 минутын өмнө
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ 1 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ 2 цагийн өмнө
Цаг агаар: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 4 цагийн өмнө
Өнөөдөр Хүй долоон худагт 10 мянган морьтны их жагсаал болно Өчигдөр
Нийслэлд 23 хэмийн дулаан байна Өчигдөр
"Заан Жимни" бай шагналын зургаа дахь эзнээр Д.Алтанцоож тодорлоо Өчигдөр
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/12
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 2026/07/12
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/12
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 2026/07/11
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/11
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 2026/07/11
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 2026/07/11
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 2026/07/11
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 2026/07/11
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026/07/10
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 2026/07/10
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 2026/07/10
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09