Орон нутагт бизнес эрхлэхэд заавал ИТХ-ын тогтоол гаргуулах шаардлагагүй болно

O.Аззаяа
2026/04/28

Энэ хаврын улс төрийн халуурал Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газар огцорч халааг нь УИХ-ын дарга асан Н.Учрал залгуулан шинэ кабинетаа бүрдүүлснээр намжлаа.  “Ирц хүрээгүй” гэх шалтгаанаар хэсэг завсарлаад байсан УИХ-ын хаврын чуулган ч голдиролдоо ороод байна. Харин бодлого тодорхойлогчид сар гаруйн дараа хаалтаа хийх УИХ-ын хаврын чуулганаас өмнө амжиж эдийн засгийн “цусны эргэлт”-ийг дэмжих сууриа тавих хуулийн төслүүдээ урагшлуулах учиртай. Ингэж чадвал нүүрснээс хэт хамааралтай эмзэг тогтолцоотой эдийн  засгийн дархлаа ч сэргэнэ.

Төрийн хүнд суртлын өмнө “туйлдсан” бизнес эрхлэгчдийг дэмжих нь

Өнөөдөр /2026.04.28/ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоор хэлэлцэж буй Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь  үүний эхлэл нь болно.  Учир нь, төрийн хүнд суртлыг арилгаж хөрөнгө оруулагч нарт ээлтэй, бизнесийн үйл ажиллагааг дэмжих нь энэ хуулийн төслийн “амин сүнс”  оршиж буй. Өнөөдөр Монголд бизнесс эрхлэх нь баргийн аавын хүүгийн зориглох ажил биш гэхэд хилсдэхгүй.  Зүйрлэвэл, экстрем спорттой адил. Давааны цаана даваа. Цахимжсан Монгол гэх атал бодит байдал дээр олон бичиг баримт бүрдүүлэхээс авхуулаад арын хаалга ч яригдана. Цаашилбал, хөлөө олсон нь татварын дарамттай нүүр тулдаг нь нууц биш. Дотооддоо хөлөө олоогүй байж гадаадаас хөрөнгө оруулалт татах нь ёстой л саваа бэлдээгүй байж саалиа бэлдэхийн үлгэр болж буй.

Наанадаж, төслийн үйл ажиллагаа эхлүүлэхийн тулд олон бичиг баримт бүрдүүлж, ганц гарын үсэг зуруулахын төлөө даргын өрөөг сахихаас эхлээд цаг хугацаагаа хэмнэхийн  төлөө  ногоон гэрлээр орох гэж  танил тал хайн  “гар цайлгах” нэрээр бизнесийнхэн төрийн байгууллагын шат, шатны  хурган дарга нарт авлига өгөх   “бичигдээгүй хууль”-ийг энэхүү хуулийн төслийн өөрчлөлтөөр халах сайн мэдээ хүлээж буй. Энэ тохиолдолд бизнесийнхэн зах зээлийн зарчмаар эдийн засгийн цусны урсгалыг тэтгэж идэвхжил  бий болно. Мөн төрийн байгууллага 15 хоногийн дотор хариу өгөхгүй бол зөвшөөрсөнд тооцох нь.

 Тодруулбал, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг буюу 7 дугаар зүйлийн 7.14 дэх хэсгийн “ажлын 10 хоногт” гэснийг “ажлын 15 хоногт” гэж, “хариу өгсөнд” гэснийг “зөвшөөрсөнд” гэж тус тус өөрчилж байгаа юм. Ингэснээр төрийн байгууллага илүү хариуцлагатай болох, хүнд суртлыг арилгах тогтолцоо бүрдэж буй.  Үүний зэрэгцээ байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийгддэг төслүүдээс 30 хувь нь ямар нэгэн гарын үсэг шаардахгүй, мэдэгдэхэд л үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжийг хуулийн төсөлд тусгасан. Тухайлбал, автомашины зогсоол шинээр байгуулагдах тохиолдолд төвийн шугамд холбогдсон үйлчилгээний төв, авто угаалга, үсчин байгуулахад хүн, мал амьтны эрүүл мэнд хүрээлэн буй орчинд үзүүлэх эрсдэл багатай бодисыг дотоодоос худалдан авч ашигладаг эмнэлэг, эмийн сан, их дээд дунд сургууль жилийн хэрэглээ 50кг-аас бага шинжилгээ, судалгааны байгууллага, гоо сайхны байгууллага, хэвлэл, алт, мөнгөний дархан, гар урлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй иргэн хуулийн этгээдэд ямар нэгэн байдлаар байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх асуудал үүсэхээргүй, мэдээллээ өгөөд үйл ажиллагаагаа эхлэх энэ боломжийг нь нээж өгч байгаа юм.

Хөрөнгө оруулагч нарыг хэтэвчээрээ даллахаас урьтаж хууль эрхзүйн орчиноо өөрчилье

Гагцхүү хууль эрхзүйн орчныг төр бүрдүүлж өгвөл дотооддоо хөлөө олж, хөрөнгө оруулагч нар луу бид хэтэвчээ даллах шаардлагагүйгээр өөрсдөө манайхыг сонирхох боломж бүрдэнэ. Гэхдээ УИХ-аар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан тохиолдолд энэ бүхэн бодитоор биелэх, бизнесийн орчин цэцэглэх нь. Төсөл хэрэгжүүлэхийн тулд аймаг, сум, багаас зөвшөөрөл авдаг өнөөдрийн тогтолцоо өөрчлөгдөхгүй бол өнөөх л багийн даргаас зөвшөөрөл авдаг, багийн  хурал хэзээ болохоос  шалтгаалан төслүүд удааширдаг, баг нь зургаан сар, нэг жилээр хуралддаггүй бахь байдгаараа л үргэлжилнэ. Хэрэвзээ байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  УИХ-аар баталбал төрийн хүнд суртал, давхардлыг арилгаж бизнесийн үйл ажиллагааг бодитоор дэмжих алхам хэрэгжихийг хууль санаачлагч Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд асан С.Одонтуяагийн зүгээс байнга хэлдэг. Гэвч хуулийн төслийг 2025 оны 5 дугаар сарын 16-нд тухайн үеийн УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барьснаас хойш бүтэн жил тойрох гэж байна. Өмнө нь Байнгын хороогоор  хэлэлцүүлж, УИХ-аар хэлэлцүүлсэн ч батлагдаж чадалгүй өнөөдрийг хүрч байгаа нь харамсалтай.

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Cop17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна 35 минутын өмнө
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ 1 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ 2 цагийн өмнө
Цаг агаар: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 4 цагийн өмнө
Өнөөдөр Хүй долоон худагт 10 мянган морьтны их жагсаал болно Өчигдөр
Нийслэлд 23 хэмийн дулаан байна Өчигдөр
"Заан Жимни" бай шагналын зургаа дахь эзнээр Д.Алтанцоож тодорлоо Өчигдөр
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/12
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 2026/07/12
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/12
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 2026/07/11
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/11
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 2026/07/11
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 2026/07/11
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 2026/07/11
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 2026/07/11
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026/07/10
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 2026/07/10
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 2026/07/10
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09