​Д.Батбаяр: Ипотекийн зээлийг анх удаа орон сууц авах гэж буй хүнд олгох шаардлагатай ​

Б. Пагамдулам
2026/04/29

Орон сууцны хөнгөлөлттэй зээлийг олгохдоо шалгуурыг тодорхой болгож, хүрэх эзэнд нь хүргэх шаардлагатай байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Батбаяр тодорхой санал дэвшүүлжээ. Тэрбээр, "Ипотекийн зээлийг зорилтот эзэнд нь хүргэхийн тулд сайн хяналт, нэгдсэн дата сан шаардлагатай байна. Монгол Улсад ипотекийн зээл анхнаасаа гэр хорооллыг шахаж, утааг багасгаж, дундаж болон бага орлоготой иргэдийг орон сууцжуулах, залуу гэр бүлийг дэмжих зорилготой олгогдож эхэлсэн. Үүнийг нь МИК худалдан авч хөрөнгө оруулалтын эргэлтэд оруулдаг зарчимтай. Гэтэл эсрэгээрээ ажилласаар ирсэн. Байртай, танилтай, боломжтой иргэд давхардсан тоогоор зээлд хамрагдаж, зорилтот бүлэгт энэ үйлчилгээ очихоо байсан. Зах зээл дээр ийм л яриа явдаг “Нэг байр дахиад ипотекээр аваад түрээслээд хаячихъя. Үнэ нь өснө, зарна”. Үүний цаана байрны үнэ өснө, үнийн хөөргөдөл ихсэж, авлига, хээл хахууль нь дэлгэрчихэж байгаа юм.

1. Хэрхэн шийдэх вэ:
“Анхны орон сууц” гэсэн хатуу шалгууртай болох:
- Ипотекийн хөнгөлөлттэй зээл (жишээ нь 6%) Зөвхөн анх удаа байр авч байгаа иргэнд л өгөх,
- Өмнө нь байртай байсан бол банкны энгийн хүүтэй зээл рүү шилжүүлье.

2. Орлогоос хамаарсан шатлалтай бодлого барих:
“Нэг журам бүх хүнд” гэдэг хамгийн том алдаа, үүнийг шаталж болно.
- Бага орлоготой → 3–6%
- Дунд орлоготой → 6–8%
- Өндөр орлоготой → 10%+ (эсвэл бүр ипотекийн зээлийг дэмжихгүй байх)

3. Нэг өрх = нэг хөнгөлөлттэй ипотекийн эрхтэй байх:
Давхардлыг системээр хаах.
- Иргэн + гэр бүлийн гишүүдийн мэдээллийг нэгтгэх.
- Нэг өрхөд 1 хөнгөлөлттэй ипотекийн зээл л олгоё.

4. Байршлын бодлого (утаатай бүс болон орон нутаг руу чиглүүлэх) баримтлах:
- Гэр хорооллоос нүүж байгаа болон орон нутагт байр авах гэж буй өрхөд урьдчилгаа бууруулах, илүү бага хүү санал болгох.
- Төвийн бүсэд байр авч байгаа “хөрөнгө оруулалтын” худалдан авалтад огт дэмжлэг өгөхгүй байх.

5. Түрээснээс өмчлөл (rent-to-own) загварыг бий болгох:
- Бага орлоготой, урьдчилгаа төлөх боломжгүй өрхүүд түрээснээс дараа нь өмчлөх эрхтэй болох нөхцөлийг бүрдүүлж өгөх" зэрэг саналыг дэвшүүлжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Cop17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна 37 минутын өмнө
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ 1 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ 2 цагийн өмнө
Цаг агаар: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 4 цагийн өмнө
Өнөөдөр Хүй долоон худагт 10 мянган морьтны их жагсаал болно Өчигдөр
Нийслэлд 23 хэмийн дулаан байна Өчигдөр
"Заан Жимни" бай шагналын зургаа дахь эзнээр Д.Алтанцоож тодорлоо Өчигдөр
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/12
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 2026/07/12
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/12
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 2026/07/11
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/11
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 2026/07/11
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 2026/07/11
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 2026/07/11
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 2026/07/11
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026/07/10
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 2026/07/10
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 2026/07/10
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09