Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Харзтайн ам гэх газарт малын сууринд үүрэг гүйцэтгэж байсан байлдагч энэ сарын 22-ны өдрийн 07:50 цагт боомилж нас барсан гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад, “Мэдээллийг шалгаж, шалтгаан нөхцөлийг тодруулахаар шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэсэн юм.
Харин энэ талаар, Батлан хамгаалахын сайд Д.Батлут өөрийн цахим хаягаар дамжуулан байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр, "Эрдэнэт хүний амь нас эрсэдсэн асуудалд улс төржилт биш, бодит үнэн чухал. Салбарын сайдын хувьд хууль тогтоомжийн дагуу өөрийн хариуцсан нэгжүүд дээр мэдээлэл өгөх үүрэгтэй байдаг. Хилийн цэрэг нь ХЗДХЯ-ны харьяа тул тухайн байгууллагаас албан ёсны, бодит мэдээлэл гарахыг хүлээх нь зүйтэй. Батлан хамгаалахын сайдын хувьд БХЯ, Зэвсэгт хүчний харьяа анги нэгтгэлүүдэд цэргийн сахилга бат, аюулгүй байдлыг хангах чиглэлээр нэмэлт үүрэг даалгавар өгч ажиллаж байна. Цаашид салбар хоорондын уялдааг сайжруулж, бүх талаар хамтарч ажиллахад бэлэн" гэсэн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна