Г.Дамдинням: Зэсийг эдийн засгийн хоёр дахь тулгуур салбар болгоно

Б. Пагамдулам
2026/04/29

Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ.

Хэрэв уг хуулийн төсөл батлагдвал Цагаансуваргын ордыг шууд ашиглалтад оруулахаас гадна Хармагтайн орд зэрэг 10 гаруй бэлэн төсөл хөдөлж эхлэх боломж бүрдэхийг салбарын сайд Г.Дамдинням онцлов.

Тэрбээр, “Зэсийн салбараа идэвхжүүлснээр хүлээгдэж буй төслүүдийг урагшлуулж, улсын экспортын хүчин чадлыг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх боломжтой. Үүний үр дүнд төсвийн орлого өсөж, иргэдэд хүрэх баялгийн сангийн өгөөж нэмэгдэнэ. Зэсийн салбар манай улсын эдийн засгийн хоёр дахь тулгуур салбар болно” гэв.

Хуулийн төсөлд тусгасан гол өөрчлөлтүүдийн нэг нь зэсийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийг дэлхийн жишигт нийцүүлэн бууруулж, томоохон төслүүдийг урагшлуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байна.

Мөн АМНАТ-ийн орлогын орон нутагт хуваарилах хувь хэмжээг одоогийн 10 хувиас 15 хувь болгон нэмэгдүүлэхээр тусгажээ. Үүнийг зөвхөн аймагт бус, хүн ам, газарзүйн байршил, лицензийн нөхцөл зэрэг шалгуурыг харгалзан суманд хүртэл хуваарилах зохицуулалтыг оруулсан байна.

Түүнчлэн дэлхийн зах зээлийн чиг хандлагад нийцүүлэн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалыг тодорхойлох, зарлах, мөн хайгуулын тусгай зөвшөөрлийг хөнгөвчилж, эрэл судалгааны ажлыг эрчимжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх өөрчлөлтүүдийг хуулийн төсөлд тусгажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Cop17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна 39 минутын өмнө
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ 1 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ 2 цагийн өмнө
Цаг агаар: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 4 цагийн өмнө
Өнөөдөр Хүй долоон худагт 10 мянган морьтны их жагсаал болно Өчигдөр
Нийслэлд 23 хэмийн дулаан байна Өчигдөр
"Заан Жимни" бай шагналын зургаа дахь эзнээр Д.Алтанцоож тодорлоо Өчигдөр
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/12
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 2026/07/12
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/12
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 2026/07/11
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/11
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 2026/07/11
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 2026/07/11
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 2026/07/11
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 2026/07/11
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026/07/10
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 2026/07/10
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 2026/07/10
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09