Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж, төлбөрөө төлдөг. Тэгвэл өнөөдрөөс эхлэн нэг төхөөрөмжөөр төлбөрөө төлнө.Нийтийн тээврийн төлбөрийн системд өөрчлөлт орсноор, автобусан дахь хоёр төрлийн карт уншигч төхөөрөмжийг нэг болгож зохицуулсан байна. Дамжин суухын тулд автобуснаас буухдаа картаа дахиж дарах шаардлагагүй болно.
Зорчигч та дараах боломжуудаас өөртөө тохируулан ашиглаарай.
- UB card аппликейшн ашиглан төлбөрөө төлөх боломжтой,
- Та QR ашиглан төлбөрөө төлөх боломжтой,
- Та зориулалтын картаа ашиглан төлбөрөө төлөх боломжтой,
- Та 100 байршилд байршуулсан киоскоос нэг удаагийн цаасан тасалбар авч төлбөрөө төлөх боломжтой бөгөөд тасалбар тухайн өдөр хүчинтэй,
- Та бүх банкны картаа ашиглан төлбөрөө төлөх боломжтой юм.
Картаа хэрхэн цэнэглэх вэ?
- UB Card аппликейшнийг ашиглаж хуучин UMoney картаа цэнэглэх боломжтой.
- Toki, Monpay, SocialPay зэрэг аппликейшн ашиглан цэнэглэлт хийх боломжтой
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна