Н.Номтойбаяр: Замын-Үүд чөлөөт бүсийн дэд бүтэц, эрх зүйн орчныг боловсронгуй болгох бодлогыг эрчимжүүлнэ

Б.Хонгорзул
2026/05/03

Оруулалтын хэрэгцээ шаардлагыг оновчтой тодорхойлж, хөрөнгө оруулагчдыг татан Шадар сайд Н.Номтойбаяр: Замын-Үүд чөлөөт бүсийн дэд бүтэц, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хөрөнгө оруулагчдыг татах бодлогыг эрчимжүүлнэ.

Шадар сайд Н.Номтойбаяр: Замын-Үүд чөлөөт бүсэд дотоодод үйлдвэрлэх боломжгүй барилгын зарим материал, эм, сэргээгдэх эрчим хүч, хүнсний үйлдвэрлэлийг дэмжинэ

 Шадар сайд Н.Номтойбаяр: Замын – Үүд чөлөөт бүсээр дамжуулан хүнс, хөдөө аж ахуйн чиглэлийн экспортыг хөгжүүлнэ

 Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.05.02/ Дорноговь аймгийн “Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүс”-д ажиллалаа. Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх Чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг цаашид Бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан хөгжүүлж, нэг цонхны бодлогоор ажиллах нь чухал байгааг тэрээр онцолж байна. Өөрөөр хэлбэл бүсчилсэн хөгжлийн бодлогыг дан ганц аймаг, сум хоорондын хөгжил гэж харахаас илүүтэйгээр хөрш улс орнуудтай хийх эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаас нь авч үзэх шаардлагатай байгааг тодотгов.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд 900 га газар бүхий тус чөлөөт бүсэд 100 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн ч бодитой үр дүнд хүрээгүй тул юун түрүүнд холбогдох хууль, эрх зүйн орчныг шинэчлэх ажлыг зохион байгуулж, хөрөнгө оруулагчдыг татах ажлыг эхлүүлэхээ илэрхийллээ. Өөрөөр хэлбэл хууль, эрх зүй болон эдийн засгийн бодлого төлөвлөлтөн дээр ажиллах юм.

Шадар сайд Н.Номтойбаяр “Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүс”-д экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг дэмжих гол зарчмыг баримтална гэлээ. Тодруулбал хүнс, хөдөө аж ахуйн чиглэлийн нэмүү өртөг шингэсэн дотоодын бүтээгдэхүүнүүдийг чөлөөт бүсээр дамжуулан экспортлох шаардлагатай гэж үзэж байна. Харин дотооддоо үйлдвэрлэх боломжгүй, түүхий эд нь байдаггүй барилгын зарим материал, сэргээгдэх эрчим хүч, хүнс болон эмийн үйлдвэрлэлийг чөлөөт бүсэд хөгжүүлэх зорилготой байгаагаа тодотголоо. Чөлөөт бүс бол хөрш улс орнуудтай хийх эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэхэд томоохон түлхэц үзүүлэх учиртай. Татварын хөнгөлөлтөөр дамжуулан бараа бүтээгдэхүүнээ гадаадын зах зээлд борлуулах, нөгөө талаас манай улсын дотоодод үйлдвэрлэх боломжгүй бараа бүтээгдэхүүнийг гадаадын хөрөнгө оруулагч, үйлдвэрлэл эрхлэгчид чөлөөт бүсэд үйлдвэрлэж, манай зах зээлд нэвтрүүлдэг болох нь Шадар сайдын баримталж буй гол бодлого гэдгийг танилцууллаа.

Замын – Үүд чөлөөт бүсэд өнөөдрийн байдлаар 16 аж ахуй нэгж тогтмол үйл ажиллагаа явуулж байна. 2011-2017 онд тус бүс нутагт дулаан хангамж, цахилгаан хангамж, ус хангамж, ариутгах татуурга, авто зам, холбоо дохиолол зэрэг дэд бүтцийн нэгдүгээр хэлхээний ажлууд гадны хөнгөлөлттэй зээлээр хийгджээ. Харин одоо тус дэд бүтцийн засвар үйлчилгээг дахин хийх зайлшгүй нөхцөл байдалтай байна. Эдгээр байгууламжууд нь сумын хэрэгцээг хангаж байгаа хэдий ч өсөн нэмэгдэж буй ачаалал, хөгжлийн шаардлагад нийцүүлэн хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэчлэх хэрэгцээ шаардлагатай гэдгийг чөлөөт бүсийн удирдлагууд уламжиллаа. Тиймээс Шадар сайдын зүгээс юун түрүүнд чөлөөт бүсийн эдийн засаг, хөрөнгө оролцуулах ажлуудыг хийж хэрэгжүүлэхийг үүрэг болголоо. 


0
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Cop17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна 39 минутын өмнө
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ 1 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ 2 цагийн өмнө
Цаг агаар: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 4 цагийн өмнө
Өнөөдөр Хүй долоон худагт 10 мянган морьтны их жагсаал болно Өчигдөр
Нийслэлд 23 хэмийн дулаан байна Өчигдөр
"Заан Жимни" бай шагналын зургаа дахь эзнээр Д.Алтанцоож тодорлоо Өчигдөр
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/12
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 2026/07/12
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/12
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 2026/07/11
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/11
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 2026/07/11
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 2026/07/11
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 2026/07/11
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 2026/07/11
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026/07/10
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 2026/07/10
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 2026/07/10
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09