800 гаруй бизнес эрхлэгчдийг нэгтгэсэн “Business Summit Tour” хөгжлийн хөтөлбөр орон нутагт амжилттай хэрэгжлээ

О.Шүрэнцэцэг
2026/05/05

Капитрон банк үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойгоо тохиолдуулан зохион байгуулсан “Business Summit Tour” хөгжлийн хөтөлбөр орон нутагт амжилттай хэрэгжиж, 800 гаруй бизнес эрхлэгч харилцагчидаа нэгтгэлээ.

Монгол Улсын томоохон бүс нутаг болох Дархан, Эрдэнэт, Баян-Өлгий, Ховд, Өмнөговь, Дорноговь (Сайншанд, Замын-Үүд) зэрэг бүс нутгийг  хамарсан энэхүү хөтөлбөр нь орон нутгийн бизнес эрхлэгчдийг нэг дор цуглуулж, шинэ боломж болон хамтын ажиллагааны гарцыг нээсэн онцлогтой байлаа.   

Капитрон банк харилцагчидтайгаа стратегийн түншлэлээ бэхжүүлж, банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулахын зэрэгцээ бизнесийг өргөжүүлэх бодит боломжуудыг санал болгосон юм.

 Мөн уг хөтөлбөр нь харилцагчид хоорондоо туршлага солилцох, шинэ түншлэл үүсгэх бодит орчныг бүрдүүлснээрээ өндөр ач холбогдолтой болсон юм.  

"Business Summit Tour" нь бизнес эрхлэгчдийг бодитоор дэмжих, тогтвортой өсөлтийг хурдасгах Капитрон банкны зорилгын нэг хэсэг бөгөөд орон нутгийн эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хөтөлбөр боллоо.  

Хөтөлбөрт оролцсон бизнес эрхлэгчид олж авсан мэдлэг, туршлагаа үйл ажиллагаандаа нэвтрүүлж, цаашид бизнесээ илүү өргөжүүлэн тэлнэ гэдэгт итгэлтэй байна.  

 ӨНӨД ДЭВЖИХ ӨСӨЛТИЙН ТҮҮЧЭЭ – 25 ЖИЛ

 

 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 8 цагийн өмнө
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 9 цагийн өмнө
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 12 цагийн өмнө
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 12 цагийн өмнө
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 13 цагийн өмнө
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 13 цагийн өмнө
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ 14 цагийн өмнө
Отгонтэнгэр хайрхны тахилгаас буцаж явсан машин онхолдож хоёр хүн нас баржээ 14 цагийн өмнө
Cu брэнд монголын волейболын спортын хөгжлийн Шинэ түүхийг бичиж байна 15 цагийн өмнө
Цаг агаар: Улаанбаатар 10 хэмийн дулаан байна 15 цагийн өмнө
(COP17) эхлэхэд 60 хоног үлдээд байна. Өчигдөр
Д.Ихбаяр яармаг орчмын “Е” хэсгийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжихгүй удааширсан асуудлаар иргэдтэй уулзлаа Өчигдөр
Хиймэл оюун ухаанд суурилсан компьютер томограф ашиглалтанд орлоо Өчигдөр
Төсөл өргөн баригчийн танилцуулсан үндсэн хоёр асуудлыг намын бүлгийн хуралдаанаар хэлэлцүүлнэ Өчигдөр
Ширхэг талхны үнэ Өчигдөр
Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын үнэлгээг нэмэгдүүллээ Өчигдөр
​Хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийсэн үйлдэлд хариуцлага ногдуулжээ Өчигдөр
Өнөөдөр 11 цагт АН-ын ээлжит хэвлэлийн бага хурал болно Өчигдөр
Улаанбаатар хотод +25 градус дулаан байна Өчигдөр