Хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийсэн үйлдэлд хариуцлага ногдуулна
Хүүхдийн тэтгэлэг төлөхөөс 7 жилийн хугацаатай зайлсхийсэн үйлдэлд Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Н.Б /48 настай, эрэгтэй/-д шүүхээс 30 хоногийн баривчлах, зан үйлд нөлөөлөх 50 цагийн албадан сургалтад хамрагдах шийтгэл ногдуулав.
Санамж: Хүүхдийн тэтгэлгийг шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд төлөөгүй, зайлсхийсэн нь зөрчил шалган шийдвэр ажиллагаа явуулах үндэслэл болдог тул хүүхдийн тэтгэлгийг тухай бүр төлж, хуримтлал үүсгэхгүй байхад анхаарна уу.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна