Төсөл өргөн баригчийн танилцуулсан үндсэн хоёр асуудлыг намын бүлгийн хуралдаанаар хэлэлцүүлнэ

O.Аззаяа
1 цагийн өмнө

Нийслэлийн ИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороо өнөөдөр (2026.06.18) хуралдлаа. Хуралдаанд  Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны гишүүд Ч.Батзориг, Б.Мөнхбаатар, Б.Хуягбаатар, Ж.Энхжаргалан, Ц.Төрхүү, Д.Жавхлан, Д.Наянбаяр, Э.Энхтөр, Ц.Баттөр, Б.Мөнхбат, Л.Хосбаяр, Г.Батбаяр нар болон НЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрах, “Таван толгой түлш” ХХК -ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаяр, Нийслэлийн Агаар орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Хорооны хурлаар “Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төсөл, Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай гэсэн хоёр тогтоолын төслийг хэлэлцүүлэхээр танилцуулсан юм.

Нийслэлийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрах “Олон улсын Геополитикийн гэнэт үүссэн нөхцөл байдлаас үүдэлтэй нефт шатахууны үнэ өсөж, нийтийн тээвэр, хог хаягдлын менежмент, ногоон байгууламжийн үйлчилгээний зардалд нөлөөлж байна" хэмээгээд цаашид үйлчилгээг хэвийн, тогтвортой үргэлжлүүлэхэд шаардлагатай нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэх, мөн  2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах, агаарын бохирдол бууруулах арга хэмжээний хүрээнд 280 мянган тонн хагас коксон шахмал түлш, 150.0 мянган тонн сайжруулсан шахмал түлш худалдан авч, хэрэглэгчдэд нийлүүлэх шаардлагатай нэмэлт эх үүсвэрийг шийдвэрлэх, цаашлаад Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд 2026 оны тавдугаар сарын 31-ний өдрийн байдлаар гэрээ байгуулагдаагүй хөрөнгө оруулалтын төслүүдийн санхүүжилтийг төсвөөс хасаж, төсвийн үр ашиг, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагууд бий болсон гэж байлаа.

Мөн Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор хэлэлцүүлэхээр Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх хоёр тогтоолын төслийг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга В.Оюумаа танилцуулсан. Үүнд

Нэгдүгээрт, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдаж, улсын комисс хүлээн авсан байгууламжийг, орон сууц тоног төхөөрөмжийн хамт,

Хоёрдугаарт, Сүхбаатар дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай (2025 онд ашиглалтад орсон) 262 айлын орон сууцны барилга,

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай (2024 онд ашиглалтад орсон) Министер тауэр барилга,

Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд байрлах 45а байр (2015 онд ашиглалтад орсон) -ны Инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-т бүртгүүлэх гэсэн асуудлууд байлаа. Төсөл өргөн баригчаас ирсэн дээрх үндсэн хоёр асуудлыг намын бүлгийн хурлаар хэлэлцүүлэхийг Нийслэлийн ИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын гишүүд 100 хувь дэмжлээ. 

 

 

 

 

 

 

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төсөл өргөн баригчийн танилцуулсан үндсэн хоёр асуудлыг намын бүлгийн хуралдаанаар хэлэлцүүлнэ 1 цагийн өмнө
Ширхэг талхны үнэ 6 цагийн өмнө
Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 7 цагийн өмнө
Хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын үнэлгээг нэмэгдүүллээ 8 цагийн өмнө
​Хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийсэн үйлдэлд хариуцлага ногдуулжээ 9 цагийн өмнө
Өнөөдөр 11 цагт АН-ын ээлжит хэвлэлийн бага хурал болно 9 цагийн өмнө
Улаанбаатар хотод +25 градус дулаан байна 10 цагийн өмнө
Д.Жавхланбаяр:​Тамхи хаясны дараа вэйп хэрэглэсэн хүмүүс уушгины хорт хавдраар өвдөх магадлал нэмэгддэг Өчигдөр
Засаг захиргааны тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэв Өчигдөр
УХТЭ-ийн эмч нар “K-Imaging-2026” олон улсын хуралд оролцлоо Өчигдөр
“Их дуулга”-д олимпын аварга тав, дэлхийн аварга 25 жүдоч барилдана Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, зохицуулалттай эд, материалыг 10 боомтоор экспортлохоор боллоо Өчигдөр
Увс аймагт зүүн бүсийн сумдыг аймгийн төвтэй холбох авто замын ажил эхэлжээ Өчигдөр
Отгонтэнгэр уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолд 127 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна Өчигдөр
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа Өчигдөр
Төсвийн орлого, тусламжийн хэмжээ 2.1 их наяд төгрөгөөр нэмэгджээ Өчигдөр
“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө Өчигдөр
Жинст сумын иргэд орон нутгийн хөгжлийн асуудлаар саналаа илэрхийллээ Өчигдөр
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ Өчигдөр