Өнөөдрийн УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

Б.Хонгорзул
2026/05/07

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2026.05.07/ нэгдсэн хуралдаан 10:00 цагт эхэлсэн. Хуралдаанаар эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоотой хууль, Эрүүгийн хуульд оруулах өөрчлөлт, цусны донорын тухай хуулийн төсөл зэрэг хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэхээр товложээ.

Тодруулбал, “Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай” хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр хэлэлцэнэ. Эдгээр асуудалд гишүүд 60 хүртэлх минут асуулт асууж, санал хэлэхээр төлөвлөсөн байна.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбоотойгоор боловсруулсан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх бөгөөд уг асуудалд 90 минутын хугацаанд асуулт, хариулт өрнүүлэхээр болжээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарын дөрвөн гишүүний өргөн мэдүүлсэн Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад төслүүдийг анхны хэлэлцүүлгээр авч хэлэлцэх юм.

Өнөөдрийн хуралдааны үеэр Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 3 дугаар дүгнэлт, хог хаягдлын эрх зүйн орчныг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл, мөн дэд хорооны бүрэлдэхүүнтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.


0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Cop17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна 37 минутын өмнө
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ 1 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ 2 цагийн өмнө
Цаг агаар: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 4 цагийн өмнө
Өнөөдөр Хүй долоон худагт 10 мянган морьтны их жагсаал болно Өчигдөр
Нийслэлд 23 хэмийн дулаан байна Өчигдөр
"Заан Жимни" бай шагналын зургаа дахь эзнээр Д.Алтанцоож тодорлоо Өчигдөр
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/12
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 2026/07/12
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/12
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 2026/07/11
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/11
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 2026/07/11
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 2026/07/11
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 2026/07/11
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 2026/07/11
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026/07/10
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 2026/07/10
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 2026/07/10
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09