Улсын хэмжээнд өнөөдөр (2026.05.10) 12:00 цагийн байдлаар Булган аймагт гарсан ойн хээрийн гал түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Тодруулбал:
- Булган аймгийн Тэшиг сумын “Зүүн согоот”-д гарсан ойн гал түймрийг цурамд оруулж,
- Булган аймгийн Тэшиг сумын “Тасархайн давааны ам”-д гарсан ойн гал түймрийг мөн цурамд оруулж, бүрэн унтраахаар Онцгой байдлын байгууллага, мэргэжлийн ангийн нийт 67 хүн, 11 автомашинтайгаар ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна