Нийслэлийн агаарын бохирдол энэ жил 35,4 хувиар буурсан

O.Аззаяа
2026/05/12

Нийслэлийн хэмжээнд халаалт бүрэн зогсож буйтай холбогдуулан энэ жил агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн бодитой ажлуудын үр дүнг товч сийрүүлье. Улаанбаатар хотын агаарыг бохирдуулагч эх үүсвэрээр нь гэр хороолол /171,976/ 55,6 хувь, автомашин /804’656/ 28,9 хувь, бусад хүчин зүйлс /усан халаалтын зуух, бага оврын халаалтын зуух, дулаан цахилгаан станцын үнсэн сан/ 15,5 хувь эзэлж байна. (Жайка-н ялгарлын инвенторын тайлан, 2022).

Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн хэрэглээнд 333,385 тн хагас коксон шахмал түлш, 69,810 тн мидлингэн /сайжруулсан/ шахмал түлш нийлүүлж, Нийслэлийн Баянгол, Чингэлтэй дүүргийн 4651 айл өрхийг хийн халаалтад шилжүүлэх ажлын хүрээнд 3,950 өрхийн гэр болон байшин сууцыг бүрэн дулаалж, хийн халаалтад шилжүүлсэн.

Ингэснээр өмнөх онуудтай харьцуулахад агаарын бохирдол:
2025 оны 11 дүгээр сарын цаг уурын үзүүлэлтийг сүүлийн 3 жилтэй харьцуулахад 1.3˚С-ээр хүйтэн, 0.5 м/с-ээр их салхитай, 0.5 мм-ээр их хур тунадас орсон, агаарын бохирдол 16.8 хувиар,
2025 оны 12 дугаар сард 1.6˚С-ээр дулаан, ижил хэмжээнд салхитай, 0.1 мм-ээр их хур тунадас орсон, агаарын бохирдол 26.6 хувиар
2026 оны 1 дүгээр сард 1.0˚С-ээр хүйтэн, салхины хурд ижил түвшинд, 0.6 мм-ээр их хур тунадас орсон, агаарын бохирдол 30.4 хувиар,
2026 оны 02 дугаар сард 2.0˚С-ээр хүйтэн, 0.2 м/с-ээр бага салхитай, 0.4 мм-ээр бага хур тунадас орсон, агаарын бохирдол 30.4 хувиар,
2026 оны 03 дугаар сард 0.3˚С-ээр дулаан, 0.1 м/с-ээр бага салхитай, 6 мм-ээр бага хур тунадас орсон, агаарын бохирдол 35.4 хувиар тус тус буурсан.

Бид Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлд энэ жил олон ажлуудыг эхлүүлж бодит үр дүн үзүүлээд байна. Тус ажлуудаас бодит үр дүн үзүүлсэн хэмээн үзсэн 2 ажлыг онцлон тайландаа дурдав. Зоригтой эхлүүлж, хэл ам улс төржилтийн дундуур туучсан энэ ажил үргэлжлэн үр дүнгээ өгч нийслэл хотын агаарын бохирдол буурах ёстой. Нийгмийн бодлого, ногоон хөгжил, агаар орчин хариуцан ажиллах дараагийн багт амжилт хүсье


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Cop17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна 44 минутын өмнө
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ 1 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ 2 цагийн өмнө
Цаг агаар: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 4 цагийн өмнө
Өнөөдөр Хүй долоон худагт 10 мянган морьтны их жагсаал болно Өчигдөр
Нийслэлд 23 хэмийн дулаан байна Өчигдөр
"Заан Жимни" бай шагналын зургаа дахь эзнээр Д.Алтанцоож тодорлоо Өчигдөр
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/12
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 2026/07/12
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/12
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 2026/07/11
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/11
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 2026/07/11
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 2026/07/11
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 2026/07/11
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 2026/07/11
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026/07/10
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 2026/07/10
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 2026/07/10
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09