Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, тэр дундаа махны үнэ нэмэгдэж буй нь иргэдийг бухимдалд хүргээд буй. Нэг сарын хэрэглээний мах авах мөнгөөр хоёр долоо хоногийн махаа дөнгөж авч байгаа талаар ч иргэд ярьж байна. Нөгөө талд хоол үйлчилгээ эрхлэгчид махны үнийн хөөрөгдлийн өмнө сөгдөж, дампуурлын ирмэгт тулаад буйгаа ч хэлж байна. Тэгвэл махны үнийн талаарх сэтгүүлчийн асуултад, шадар сайд Т.Доржханд: “Хонь, үхрийн мах үнэтэй байгаа бол гахай, тахианы мах идэх сонголт бий" гэж хариулсан нь олон нийтийн дургүйцлийг хүргэж байна. Энэ талаар манай сурвалжлах баг иргэдийн байр суурийг тодруулсан юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна