Улсын хэмжээнд батлагдсан тохиолдлын тоо өнөөдрийн байдлаар 15,004 болжээ.
Өнгөрсөн хоногт 14 тохиолдол нэмж батлагдсан бөгөөд үүний найм нь Улаанбаатарт, зургаа нь орон нутагт байна. Нийт нас барсан хүний тоо 20 болжээ. Хамгийн сүүлд тавдугаар сарын 8-ны өдөр нэг нас баралт бүртгэгдсэн байна.
Халдварт өвчин судлалын үндсэний төвөөс дараах мэдээллийг хүргэж байна.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.
Тодруулах, лавлах зүйл байвал
100,119, 72224444 утсанд хандана уу. See less
ЭХ СУРВАЛЖ: ХӨСҮТ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна